Лос-Анжелес Кингс дивизионы 3-р байр руу дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Лос-Анжелес Кингс дивизионы 3-р байр руу дэвшлээ

Лос-Анжелес Кингс дивизионы 3-р байр руу дэвшлээ

Өрнөд бүсийн Лос-Анжелес Кингс баг Колорадо Эвеланш багийн талбайд зочлон улирлын 75 дахь тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд зочин баг Лос-Анжелес Кингс баг талбайн эздийг 7-1 харьцаатай буулгаж авснаар плэй-оффын байрлалаа ахиулж дивизионыхоо 3-р байранд дэвшээд байна.

Хоёр багийн тоглолтын эхний гоолыг талбайн эздээс залуу тоглогч М.Рантанен оруулсан боловч түүнээс хойш зочдын шоу талбай дээр явагдсан. Ялангуяа энэ жил гайхалтай эргэн ирэлт хийгээд байгаа Лос-Анжелес Кингс багийн ахлагч А.Копитар тус тоглолтонд 4 гоол оруулан попер хийж багийхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн. А.Копитар болон Д.Браун нарын хослолыг талбайн эзэн Колорадо Эвеланш багийн хамгаалалт зогсоож дийлээгүй. Ийнхүү плэй-оффын өрсөлдөөн ширүүн өрнөж буй Өрнөд бүсдээ Лос-Анжелес Кингс баг байраа ахиулж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж