Таканоива А.Баасандорж үлдсэн барилдаанд унах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Таканоива А.Баасандорж үлдсэн барилдаанд унах эрхгүй

Таканоива А.Баасандорж үлдсэн барилдаанд унах эрхгүй

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөд ердөө гурван өдрийн барилдаан үлдлээ. Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваатайгаар ганцаараа итгэл төгс тэргүүлж байгаа.

Жюүрёод манай бөхчүүдээс Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нарын долоон бөх барилдаж байна. Эдгээрээс Миторюү Б.Төрболд найман даваа авч тавин хувийн амжилтаа хийсэн бол Дайшёохо Р.Шижирбаяр, Сэйро А.Өнөболд нар долоон даваатай болжээ. 

Харин Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар зургаан даваатай байгаагаас үлдсэн гурван барилдаанаас хоёрт нь ялалт авахад тавин хувийн амжилтаа үзүүлэх юм.

Өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн Таканоива А.Баасандорж энэ башёгийн онцлох бөхийн нэг билээ. 

Такаоива өчигдрийн барилдаанд Амаказэд ялагдсанаар үлдсэн гурван барилдаанд унах эрхгүй боллоо. Учир нь тэрээр таван даваа, долоон унаатай болсон бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүлэхэд түүнд гурван ялалт хэрэгтэй байгаа юм.

Таагүй дуулианд холбогдож, өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж гаргасан. Тэгвэл түүний зодог тайлах ёслол ирэх есдүгээр сарын 30-д Токио хотод болохоор болжээ. 

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг караокены машины удирдлагаар зодож, гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан билээ. 

Харүмафүжи Даваанямын Бямбадорж мэргэжлийн сүмо бөхийн 70, гадаадын 5, Монголын 3 дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат тамирчин цолтой юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж