Хятад АНУ-д хариу барилаа

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Хятад АНУ-д хариу барилаа

Хятад АНУ-д хариу барилаа

Хятад улс АНУ-ын  эсрэг хариу арга хэмжээ авахаар зарим экспортын бүтээгдэхүүнд гурван тэрбум ам.доллартай тэнцэх татвар ноогдуулах гэж байна. Хятад улс импортын татвар ноогдуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүнд АНУ-аас оруулж ирдэг гахайн мах, жимс, самар, ган хоолой зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа гэнэ.

Хятад энэ мэдэгдлээрээ дамжуулан АНУ-д хоёр орны хоорондох худалдааны харилцаа тун аюултай нөхцөл байдал руу орж болзошгүйг анхааруулсан байна. АНУ энэ сарын эхээр ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд импортын 10-25 хувийн татвар ноогдуулах шийдвэр гаргасны хариуд Хятад хариу арга хэмжээ авч буй нь энэ ажээ.

АНУ-ын Төрийн департаментаас өчигдөр Хятадаас оруулж ирдэг импортын бүтээгдэхүүнд нийт 60 тэрбум ам.долларын татвар ноогдуулж, АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалтыг бууруулна гэж мэдэгдсэн. АНУ үүнийг өнгөрсөн хугацаанд байнга сөхөгдөж ирсэн хятад бизнесменүүдийн оюуны өмчийн хулгайг таслан зогсоохоор авч буй нэг алхам гэж тайлбарласан.

Хятадын Худалдааны сайд өнөөдөр мэдэгдэл гаргаж, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх хамгийн зөв сонголт бол эдийн засгийн хамтын ажиллагаа хэмээгээд хоёр орны худалдааны харилцаанд урт хугацаанд бий болох хор хохирлоос сэргийлэхийн тулд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалсан юм.

Хятадын Худалдааны сайдын мэдэгдсэнээр тус улс АНУ-аас оруулж ирдэг шинэхэн жимс, самар, дарс зэрэг нэг тэрбум ам.долларын өртөг бүхий 120 төрлийн бараа бүтээгдэхүүнд  15 хувийн, хөнгөн цагааны хаягдал зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулахаар болсныг дурдсан байна.

Гэвч энэ шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд АНУ яриа хэлэлцээ явуулахаас татгалзвал АНУ-ын дээрх бүтээгдэхүүнд дээр дурдсанчлан татвар ноогдуулах ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж