"Нэг цонх"-ны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтад орууллаа | News.MN

"Нэг цонх"-ны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

"Нэг цонх"-ны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтад орууллаа

"Нэг цонх"-ны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтад орууллаа

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэйхорих анги нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай’ 153 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд  2 давхар’Нэг цонх’-ны үйлчилгээнийбайрыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Туулхүү, аймгийн Засаг дарга Н.Ганбямба,  иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, хуулийн байгууллагуудын удирдлагууд болон ангийн удирдлага, алба хаагчид оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр тус барилгыг барихад идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.

‘Нэг цонхны үйлчилгээ’ үзүүлэх байранд тус ангийн нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтнууд байрлаж, иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авахаас гадна холбогдох мэдээ мэдээллээр хангаж, Төрийн үйлчилгээг иргэдэд нэр дороос түргэн шуурхай хүргэж ажиллах юм.

Мөн тус барилгыг ашиглалтад оруулсноор алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-23 59.153.115.192

tugemel medeed baidaggui alba

Avatar

Зочин 2018-03-23 103.229.123.196

Shoron neg tsonhoor uilchilj ehellee urgunuur uilchluulne uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж