Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэйхорих анги нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай’ 153 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2 давхар’Нэг цонх’-ны үйлчилгээнийбайрыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Туулхүү, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, хуулийн байгууллагуудын удирдлагууд болон ангийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр тус барилгыг барихад идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.
‘Нэг цонхны үйлчилгээ’ үзүүлэх байранд тус ангийн нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтнууд байрлаж, иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авахаас гадна холбогдох мэдээ мэдээллээр хангаж, Төрийн үйлчилгээг иргэдэд нэр дороос түргэн шуурхай хүргэж ажиллах юм.
Мөн тус барилгыг ашиглалтад оруулсноор алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР