Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний цаг үеийн мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний цаг үеийн мэдээлэл

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний цаг үеийн мэдээлэл

2018 он гарсанаас хойш Дорноговь аймгийн 7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6, Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн 2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3 сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд малын гоц халдварт шүлхий бүртгэгдэж, нийт 538 өрхийн 6606 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж үүнээс 4734 толгой малыг зориудын устгалд хамруулаад байна.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Булган, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Дорнод аймгийн Чулуунхороот, Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр зэрэг нийт 8 аймгийн 20 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Шүлхийн хөдлөл зүйд дурьдсан аймгуудад 03 сарын 01-ний өдрөөс хойш өвчлөл үргэлжилж байна.

Эх сурвалж: МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж