“Пүүзэнд дурлагч” залуучуудад урам зориг хайрлана | News.MN

“Пүүзэнд дурлагч” залуучуудад урам зориг хайрлана

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Пүүзэнд дурлагч” залуучуудад урам зориг хайрлана

“Пүүзэнд дурлагч” залуучуудад урам зориг хайрлана

Номын хорхойтон уншигчиддаа шинэ номын тухай мэдээллийг хүргэж байна.

Юнайтед Бизнес Ривью –гээс 2018 онд Бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор дөрвөн шинэ олон улсын шилдэг сонирхолтой номууд хэвлэж гаргахаар төлөвлөснөөс энэ удаа Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” номыг уншигчиддаа өргөн барихад бэлэн болжээ.

“Пүүзэнд дурлагч” ном бол зөвхөн спортын хорхойтнуудаас гадна бизнесд хөл тавьсан нэгэнд болон залуучуудад үнэт сургамж өгөх онц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрлах намтар болжээ.

Найкыг бүтээсэн Найт бизнесийн хөлгүй их далайд өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, авьяас билэгтэй нөхдийн хамт зөвхөн итгэл найдвар гэх хөлөг онгоцтой өрнүүлсэн урьд хожид хэзээ ч ам нээж байгаагүй аялалын түүхээ спорт, номын хорхойтнууд болон старт-ап, энтрепренерүүдтэй хуваалцсан байна. Түүний Нью Йорк Таймсын #1 хамгийн их борлуулалттай номын талаар Билл Гэйтс хэлэхдээ “Энгийн, илэн далангүй, үнэхээр бизнест амжилт олох жинхэнэ замнал ямар байдгийг яруу тод харуулжээ. Алдаа, төөрөгдлөөр дүүрэн, эцэс төгсгөлгүй мэт чармайлт болон золиослол дунд өрнүүлсэн түүний цадиггүй, амь өрссөн, задгай аялал. Цөөхөн гүйцэтгэх захирлууд л туулж чадах зүйлийг Фил Найт туулжээ. Фил Найт уншигчдад ямарваа нэгэн зүйлийн талаар сургах гэсэнгүй харин өөрөө гайхалтай зүйл бүтээж чадсан түүхээ ний нуугүй өгүүлсэн байна. Энэ бол гайхалтай түүх.” хэмээн өөрийн уламжлалт заавал унших номынхоо жагсаалтын эхэнд нэрлэсэн байна. Харин Нобелийн шагналт эдийн засагч Майкл Спенс “Инноваци, уран сэтгэмж, бүтээлч санааны талаар зөвлөж чадах сэтгэл хөдөлгөм, маш сонирхолтой зугаатай адал явдал бүхий урт аялал. Фил Найт биднийг свүүш логоны ид тэсрэлтийн үед эргүүлэн аваачиж тэрээр хэрхэн анхандаа дурамжхан хандаж байсан банкнаас гуйн байж мөнгө зээлсэн, хэрхэн этгээд боловч таарамж муутай гайхалтай хүмүүсийг нэг баг болгон бүрдүүлж улмаар хэрхэн тэд хамтдаа онцгой, ердийн загварыг эрс өөрчилсөн брэндийг бүтээсэн тухайгаа эргэн дурсжээ. Бусдын жишгээр бус, содон, хэвшмэл бус сэтгэлгээ, мөрөөдлийг хайгч хүн бүрт урам зориг өгөхөөр ном болжээ.” гэж хэлсэн байна.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх ардын ухаант үгтэй бидэнд “Пүүзэнд дурлагч” ном бол зөвхөн спортын хорхойтнуудаас гадна бизнесд хөл тавьсан нэгэнд болон залуучуудад үнэт сургамж өгөх онц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрлах намтар болжээ.

Хүн бүрт ялангуяа залуу хүн бүр заавал унших ёстой номын нэг болох “Пүүзэнд дурлагч” номыг “Аз хур” номын их дэлгүүрээс болон 7000-7969 утсаар захиалан уншиж болох юм байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж