Сар хүрэхгүй хугацааны өмнө өндөрлөсөн Пёнчаны олимпийн уран гулгалтын хосын төрлийн аварга Германы хосууд дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Германы хосууд зүгээр ч нэг алтан медалийг хүртсэнгүй, тэд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож 245.84 оноогоор алтан медалийг хүртсэн. Тэгвэл мөнгөн медалийг Пёнчаны олимпийн 4-р байр Оросын Е.Тарасова болон В.Морозов нар мөнгөн медаль хүртэж Францын хосууд хүрэл медаль хүртжээ.
Хосын төрлийн медалийн эзэд:
- А.Савченко/Б.Массо (Герман) – 245.84 оноо
- Е.Тарасова/ В.Морозов (Орос) – 225.53 оноо
- В.Жеймс/М.Сипре (Франц) – 218.36 оноо
Уран гулгалтын хосын төрөлд дарааллан жилийн дотор олимп, дэлхийн аваргыг алтан медалийг хамгийн сүүлд Оросын Ирина Роднина болон Александр Зайцев нар хүртэж байжээ. Тэд 1976 оны Инсбрукын олимпийн алтан медалийг аваад сарын дараа Шведийн Гётеборг хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медал хүртэж байжээ. Тэгвэл 42 жилийн дараа Германы хосууд энэхүү амжилтыг давтаж байна.
Б.БЯМБАБАЯР