экспо” энэ сарын 19-нд МҮЭСТО-нд эхэлнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон
талын онцлогтой гэнэ. Шинээр баригдаж буй орон сууцны компаниуд хөнгөлөлттэй нөхцөлтэй захиалга авч, “Шинэ гэр” залуусын
хорооллын загвар байртай танилцах боломж олгох гэнэ. Мөн орон сууц сонгох, зээлээр
авахдаа юуг анхаарах вэ зэрэг хүн бүрт тохиолддог түгээмэл сэдвүүдийг хамарсан семинар болох
гэнэ.
“Координат” төвийн явуулсан судалгаагаар
энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 22400 айлын орон сууц баригдаж байгаа юм байна. Үүний 30 хувийнх нь барилгын
ажлын явц 30-40 хувьтай байгаа бол 50 орчим хувь нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, 22400 орон сууцны 50 хувь буюу 10 орчим
мянган айлын орон сууц энэ онд бүрэн ашиглалтад орох гэнэ.
Үнийн тухайд
сонирхуулахад, зах зээлд
байгаа нийт орон сууцны зургаан хувь нь нэг сая төгрөгөөс доош үнэтэй байгаа бол 30 хувь нь
1,4-2,0 сая төгрөгийн үнэтэй, 10 хувь нь 2 сая төгрөгөөс дээш үнэтэй байрнууд байдаг ажээ.
Энэ тухай өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал
болж, иргэдийг тус экспод зочилж орон сууцны зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьсан.
Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид орон сууцны зах зээлд цоо шинэ цогц бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаа сонирхуулсан. Хан-Уул дүүрэгт Туул голын эрэгт
баригдаж буй “Шинэ гэр” залуусын хороолол нь үнийн тухайд боломжийн, зай
талбай авсаархан байруудаа цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгслээр бүр тохижуулан цогц байрны
захиалга авч байгаа юм байна.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Орон сууц
2011 Экспо”-д зочилж аваарай.
Б.БОЛОР