Тайлагналын шаардлага хангахгүй байх явдал цөөнгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Тайлагналын шаардлага хангахгүй байх явдал цөөнгүй байна

Тайлагналын шаардлага хангахгүй байх явдал цөөнгүй байна

Банкнаас бусад санхүүгийн салбарыг хянан зохицуулах цогц үйл ажиллагааны нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг нь зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тайлан мэдээллийг тогтмол авч зайнаас хяналт тавих явдал байдаг. Санхүүгийн зохицуулах хороо энэ үйл ажиллагаандаа эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, зах зээлд оролцогчдын өөрийн эрсдэлээ үнэлэх чадварыг дээшлүүлэх, тайлагналын олон улсын стандартыг хангуулахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Гэвч санхүүгийн тайлагналын нийтлэг шаардлага, стандартыг мөрдөхгүй, Хорооноос баталсан заавар, маягтыг бүрэн гүйцэд бөглөхгүй байх, шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг дутуу, буруу ирүүлэх явдал байсаар байна. Ялангуяа, хадгаламж, зээлийн хоршооны салбарт энэ зөрчил цөөнгүй гарч байна. Статистик мэдээлэл, балансын гадуурх тайлан, хадгаламж болон зээлийн үлдэгдэл, барьцаа хөрөнгийн төрөл, үнэлгээ, ангилал гэх мэт мэдээллийг буруу ташаа гаргаж буй хоршоодын нийтлэг зөрчлүүд уг тайланд дүн шинжилгээ хийх, хянах, үнэлгээ дүгнэлт өгөх, цаашлаад хоршооны гишүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн төрийн ажил үүргийг удаашруулахад хүргэж буй юм.

Хороо тайлан мэдээллээ дутуу, буруу ирүүлж буй хоршоодод заавар, зөвлөгөө өгөх, санхүүгийн үзүүлэлтүүдийг магадлах, нэмэлт мэдээлэл гаргуулж авах зэргээр нэгбүрчлэн ажиллаж байгаа ч салбарын хэмжээнд тайлагнал зохих түвшинд хүрч жигдрэхгүй байна. Батлагдсан маягтын дагуу холбогдох мэдээллийг үнэн зөв, гүйцэд гаргах, хадгаламжийн болон зээлийн хүү, зээл олголт, эргэн төлөлт, зориулалтын талаарх судалгааны тайланг бүрэн ирүүлж байх, санхүүгийн бүртгэл, тайлагналд ач холбогдол өгч ажиллах нь хоршоодын хөгжилд ихээхэн үүрэгтэй юм.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж