“Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” уулзалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

“Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” уулзалт зохион байгуулагдлаа

“Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” уулзалт зохион байгуулагдлаа

Дүүргийн Засаг даргын санаачлагаар “Бүтээн байгуулалт – Хамтын ажиллагаа

”2018” зөвлөлдөх уулзалт Хан-Уул дүүрэгт анх удаа зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүрэг 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд уг  зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03 сарын 22-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон  Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, УБЦТС ТӨХК-ний Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Отгонбаяр, Богд Хан-Уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Засаг дарга Ж.Алдаржавхлан  Хан-уул дүүрэгт орон сууцны хороолол, хотхон, барилгуудын төсөл хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч, барилгын компаниудад иргэдийн нийгмийн дэд бүтцийг хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлж, тохилог ая тухтай, аюулгүй орчинд  ард иргэдээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахыг уриалж, дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа болон 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хийж илтгэл тавилаа.

Мөн ‘Барилгын салбарын эрх зүйн орчин, салбарын талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлт, Засгийн газар, хотын удирдлагуудад, төр захиргааны харъяа байгууллагууд,  барилгын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, нэгдсэн бодлогоор ажиллахыг онцлон хэллээ.

Түүнчлэн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд Нэхмэлийн шар байруудын  гадна инженерийн шугам сүлжээний ажлын явцыг эрчимжүүлэх,  зуны улиралд хүнд даацын авто машины зорчих цагийн хуваарийг зохицуулах, банкуудаас зээлийн тал дээр уян хатан бодлого барих зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан нээлттэй санал бодлоо хуваалцлаа. Зөвлөлдөх уулзалтад төрийн байгууллага, барилгын салбар, банкны салбараас нийт 50 гаруй төлөөлөл оролцож тус үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байхыг  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжиллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж