Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ? | News.MN

Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён-Багийг авлига, хээл хахуулийн хэргээр өчигдөр (2018.03.22) баривчлан, хорьсон нь улстөрч лидер авлигын хэрэгт холбогдсон бас нэгэн тохиолдол болж байна.

Сөүл хотын төвийн дүүргийн шүүх И Мён-Багийг баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд холбогдсон хэргүүд нь тун ноцтойгоос гадна нотлох баримтуудаа устгаж болзошгүй хэмээн анхааруулсан тул баривчилгааг өндөржүүлсэн хамгаалалтын дор явуулж, цагдан хорих төвд хорьжээ. Прокурорууд түүний авлига, хээл хахуулийн хэрэгт ял төлөвлөх хүртэл сэжигтнийг 20 хоног цагдан хорих төвд хорих ажээ.

И Мён Баг баривчлагдахынхаа өмнө “Би одоо бусдыг буруутгахаас илүү өөрийн гэм бурууг илүү ухаарч байна. Өнгөрсөн 10 сар гаруй хугацаанд би тэсвэрлэхэд хэцүү өвчинд шаналж байна. Энэ баривчилгаа миний гэр бүлийнхэн болон надтай хамтарч ажиллаж байсан хүмүүсийн сэтгэлийн шаналал зовлонг бага ч атугай нимгэлнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэнийг ”БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээлжээ.

76 настай И Мён-Баг Сөүл хот дахь гэрээсээ баривчлагдахдаа өөрийн туслахууд руу гараараа даллан мэндчилсэн боловч прокурорууд түүнд үг хэлэх завдал өгөлгүй хар седан машинд суулган цагдан хорих төв рүү ачиж явжээ.

БНСУ-ын прокурорууд И Мён-Багийг нийт 11 тэрбум вон буюу 10 сая ам.доллартай тэнцэх мөнгийг тагнуулын агентлаг, бизнесийн групп зэрэг бусад байгууллагаас хээл хахуульд авсан гэж буруутгаж байна. Түүнээс гадна И Мён-Багийг хувийн компаниа улсын 35 тэрбум воны хөрөнгийг шамшигдуулж, татвараас зайлсхийх хуурамч сангийн зориулалтаар ашигласан гэж сэжиглэж байгаа юм.

БНСУ-д ганцхан жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хоёр хүн авлига, хээл хахуулийн хэргээр баривчлагдаж буй нь энэ юм.

2017 оны гуравдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорч, шоронд хоригдсон. Тухайн үед авлигын хэрэгт холбогдсон ерөнхийлөгчийг эсэргүүцсэн олон нийт гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулсан. БНСУ-ын прокурорууд экс ерөнхийлөгч Пак Гын Хэд 30 жилийн ял төлөвлөж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд болох шүүх хурлаар ял оноох юм.

Олон жил цэргийн дэглэмд нухлуулсан Өмнөд Солонгост 1980-аад оны эцсээр либерал ардчилсан өөрчлөлт явуулснаар Азийн дөрөв дэх том эдийн засагтай орон болж чадсан. Энэ улсад улстөрчид, өндөр албан тушаалтнууд болон бизнесийн томчууд авлигын хэрэгт холбогдсон дуулиан шуугиан байнга гардаг.

Авлигын дуулиан шуугианы гол холбогдогчид нь засгийн газрын өндөр албан тушаалтан, бизнесменүүд, тэдний гэр бүлийнхэн, ойрын шадар туслахууд байдаг.

И Мён –Баг өмнө нь өөрийг нь авлига авсан гэх мэдүүлгүүдийг үгүйсгэж, 2009 онд авлигын хэргээр шалгагдаж байхдаа амиа хорлосон экс ерөнхийлөгч Ну Мү Хёны өшөөг авахаар одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газрын хийж буй улс төрийн далд явуулга гэж мэдэгдэж байв.

И Мён –Багийн мэдэгдэл БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилэгнүүлж, түүнийг улсын шүүх засаглалтай тэрсэлдэж буй хэрэг гэж үзсэн. Мүн  Жэ Ин БНСУ-ын экс ерөнхийлөгч Ну Мү Хёныг авлигын хэрэгт сэжиглэсэн мөрдөн байцаалт бол И Мён –Багийн засгийн газрын өшөө авалт гэж хэлж байсан удаатай.  БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ну Мү Хёны  Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

И Мён-Баг 1950-1953 оны Солонгосын дайны дараа БНСУ хүнд үеийг даван туулж, эдийн засгийн өсөлтийн оргилдоо хүрсэн үед  “Hyundai” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.  И Мён-Баг бол бизнесмен байгаад улсын ерөнхийлөгч болсон БНСУ-ын анхны ерөнхийлөгч юм. И Мён-Багийн бүхнийг чадна гэдэг имиж эдийн засгийн өсөлтийг сайжруулахад нөлөөлсөн гэдэг. Гэвч түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлсэн таван жилд БНСУ АНУ-ын импортын үхрийн махыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан, дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг үйл явдал түүнийг огтхон ч тайван суулгаагүй билээ.

БНСУ-ын ерөнхийлөгчдөөс Ну Мү Хён, Пак Гын Хэ,  И Мён-Баг шиг азгүйтлээр төгссөн лидерүүдийн дунд Пак Гын Хэгийн эцэг Пак Чун Хэ  бас багтжээ. БНСУ-ыг 18 жил удирдсан дарангуйлагч 1979 онд нэгэн үдэшлэгийн үеэр тагнуулын даргадаа буудуулан амиа алдсан билээ. Түүний залгамжлагч генерал Чон Ду Хан, Ро Дэ У нар мөн л албан тушаалаасаа буусны дараа авлига, эх орноосоо урван тэрсэлсэн зэрэг бусад  хэргээр шоронд олон жил хоригдсон байна.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-23 103.10.21.95

уул нь монголд бүр авилгалыг сайн нутагшуулаад улсаа хөгжүүлж байгаад дараа нь баривчилж ял тооцох нь бидэнд ашигтай байсан байна ш д .

Avatar

хм 2018-03-23 202.9.43.147

Мал эзнээ барина гэж байхгүйв

Avatar

Зочин 2018-03-23 202.9.42.202

Монгол удирдагчид зүгээр хэдэн арван тэрбум ч биш улс орон газар нутгаа баялгаа худалддаг өөрсдөө зөвхөн баяждаг БАЯРЦОГТ [Хориотой Үг] тэргүүтнүүдээр дүүрэн шүү дээ. монголчууд бүгд [Хориотой Үг] орно биз ингэж шалгавал. Дээгүүр албан тушаалтан 200 хүн бүгд яваасай

Avatar

Сүх 2018-03-23

Монгол улсад шудрага ёс тогтооход хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй байна нам улс дамжсан луйварчдын аймшигтай бүлэглэлийг дарахад бид бүгд ерөнхийлөгчийг дэмжэж эрх мэдлийг нь бүрэн олгосноор ажлаа хийх бололцоо нь бүрдэх учиртай бид хаа яваа газраа энэ хүнийг дэмжэж луйварчдийг нүүр нүдгүй чичлэх хэрэгтэй энэ бузаруудаас салж баыж хөгжил дэвшил яригдах учиртай шүү!!!!!!!!

Avatar

Зочин 2018-03-23 150.129.143.137

Тиймээ. Ерөнхийлөгч Х.БАТТУЛГАА Л ДЭМЖЬЕ.

Avatar

ЗОЧИН 2018-03-23 202.9.41.168

ӨМНӨД СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ БАРЬЖ АВААД ШИЙТГЭЧИХДЭГ ТУРШЛАГЫГ МОНГОЛД НУТАГШУУЛБАЛ МОНГОЛ ХӨГЖИХӨД МӨН Ч ОЙРХОН БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2018-03-23 64.119.17.134

Тэгвэл жeнкогоосоо эхлэх үү хэрэг нь бэлэн байгаа

Avatar

зоч 2018-03-23 202.9.41.168

манайх Эрлэгдоржийг баривчлах болоогүй юм болов уу ? Эрлэгдорж бол монголын хамаг муу муухай бүхний ард байгаа гэж олон түмэн яриад байна шүү .

Avatar

Зочин 2018-03-23 202.131.243.162

адилхан таар шуудай болсон, түрийвч нэг жанхуу яг баривчилж харагдаач!!!

Avatar

Со 2018-03-23 59.153.115.207

И Мён баг Солонгосын эдийн засгийг муутгасан. Хүзүүгүй новштой адил хошгоруулж байгаад 5 жилийн дараа буухдаа улсынхаа өрийг 6 дахин нэмсэн. Онигор гайхал өөрийгөө эдийн засгийн ерөнхийлөгч гэж нэрлэж өргөмжилсөн. Харин буух үед нь дундаж давхаргыхны амьдрал эрс муудсан. [Хориотой Үг] орохгүйн тулд шувууны тархитай Пак авгайг ерөнхийлөгч болгосон. Солонгост иргэд нь сайн цаг ирэхийг харлаа. [Хориотой Үг] ерөнхийлөгч нараа [Хориотой Үг] хийгээд. Харин монголчууд хоттой хонь шигээ л налайгаад хэвтэцгээж байх шив. Үүнийг эрээчигч би бас ….

Avatar

Иргэн 2018-03-23 122.201.20.226

Манай Баярцогт шиг 10 сая$ шив.Солонгос нь [Хориотой Үг] Баярцогт Харвард.Солонгосууд тэнэг юм аа,манайхаас сурах юм их бнаа.Яаж 4D шиг ярих,яаж гүрийх,хулгай хийгээд улам дээшээ болдог…гээд сураачээ

Avatar

Зочин 2018-03-23 64.119.17.134

Асуудал дуусаагүй шалгаж байгаа гэсэн хэрэв Баярцогт буруутай нь тогтоогдвол жинхэнэ хувьсгал тэндээс эхэлж олон тэнгэрийн амьтад байрлалаа олох байлгүй

Avatar

Зочин 2018-03-23 202.131.243.162

Монгол ялна багийн жанхуу та сонгуульд амласан амлалтаа огт биелүүлэхгүйгээр барахгүй бүр мурих тактик руу орсон байгаа тул өөрийн амласны дагуу сайн дураараа огцорно уу!!!

Avatar

Зочин 2018-03-23 64.119.17.134

Чухмаа чухам шар тос нээг их сайхан үг хэлж буруугаа хүлээгээд бууриа тавьж өгвөл тамын хамгийн хөнгөнд нь оруулж өгөөч жeнког минь гэж тэнгэртээ би залбиръя

Avatar

Зочин 2018-03-23 103.10.22.90

huulin umnu hyn bolgon tegsh erhtei gedeg ygiin utga endees haragdaj bna. manihan bol tsagaan zahtnuudtaigaa temtsej chadahgyi uls ornoo byren gyitsed dampuuruulsan bna. uls ornoo tonon deeremdej bui hulgaichuudad hatuu hariutslaga tootsoh shardlagatai boljee sertsgeey

Avatar

Зочин 2018-03-23 103.229.123.184

Tomor zamiin 270 saya $-oor ni manai eronhiilogchiig bas ingeed shudragaar shalgadag boloosoi doo

Avatar

Уншигч 2018-03-23 202.179.25.112

Гарчиг нь тохирохгуй байна. Улс нь буруутай, Ерөнхийлөгч болгоноо хэлмэгдүүлдэг юм шиг ойлгогдоод байна. Харин "Хууль нь бух иргэдэд ижил үйлчилдэг улс" гэвэл дөхөж очих байх.

Avatar

Зочин 2018-03-23 27.123.214.104

Durak aa chi kilgoson bol boloo sh dee buh yumiig shuumjilj baihiin mudakuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж