Натан Чен богино үзүүлбэрт тэргүүллээ | News.MN

Натан Чен богино үзүүлбэрт тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Натан Чен богино үзүүлбэрт тэргүүллээ

Натан Чен богино үзүүлбэрт тэргүүллээ

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний богино үзүүлбэрийн дүн гарлаа. Эрэгтэй богино үзүүлбэрийг АНУ-ын тамирчин, Пёнчаны олимпийн наадмын 5-р байрын эзэн Натан Чен 101.94 оноогоор тэргүүлжээ. Н.Чен өмнө нь богино үзүүлбэрт 5 удаа 100-аас дээш оноо авч байсан бөгөөд энэ удаа түүний 100-аас дээш оноо авч байгаа 6 дахь тохиолдол болж байна. Энэ жил дэлхийн аваргын эрэгтэй богино үзүүлбэрт Н.Ченээс гадна Оросын тамирчин М.Коляда 100 оноонд хүрсэн байна. Харин Пёнчаны олимпийн хүрэл, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Шома Уно 94.26 оноогоор 5-р байранд орсон байна.

Эрэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэрийн ТОП-10 тамирчин:

  1. Натан Чен (АНУ) – 101.94 оноо
  2. Михайл Коляда (ОХУ) – 100.08 оноо
  3. Винсент Жоу (АНУ) – 96.78 оноо
  4. Воян Жин (БНХАУ) – 95.85 оноо
  5. Шома Уно (Япон) – 94.26 оноо
  6. Кийган Мессин (АНУ) – 93.00 оноо
  7. Алексей Быченко (Израиль) – 90.99 оноо
  8. Миша Жи (Узбекстан) – 86.01 оноо
  9. Денис Васильев (Латви) – 84.25 оноо
  10. Александр Мажоров (Швед) – 82.71 оноо

Эрэгтэй медалийн эзэд маргааш тодрох бөгөөд эхний 5 тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөнө. Эхний 5-д багтсан тамирчдаас аль нь ч медаль хүртэх боломжтой юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Японы Ю.Ханю богино үзүүлбэрт 5-р байранд шалгарсан ч чөлөөт үзүүлбэртээ өндөр оноо авч дэлхийн аварга болж байсан бол богино үзүүлбэрт тэргүүлсэн Испаний Х.Фернандес медалиас мултарч 4-р байранд орж байсан тохиолдол бий.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж