М.Амина: Бидэн рүү буу тулгаж байсан | News.MN

М.Амина: Бидэн рүү буу тулгаж байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

М.Амина: Бидэн рүү буу тулгаж байсан

“Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина . Удам дамжсан урлагийн гэр бүлд өссөн, олон нийтэд зориулан тавьдаг түүний лекцийн нэрнээс эхлээд түүний ертөнц тун содон, сонирхолтой. Дэврүүн хүсэлтэй, тун сонирхолтой амьдралтай нэгэн. Хайр дурлалынхаа төлөө толгойдоо буу тулгуулж явсан бүсгүй. Тэрбээр Төрийн шагналт, анхны ардын зураач Т.Ядамсүрэнгийн зээ юм. Түүнийг ‘Шинэ нэр’ булангийнхаа зочноор урилаа.

-Урлаг судлаач хүний хувьд монголын урлагийн төвшинг хэрхэн дүгнэх вэ?

Монголчууд аливаа гаднын соёлыг маш энгийнээр уусган өөрсдийн өвөрмөц соёлыг үүсгэж чаддаг ард түмэн. Тэр утгаараа ч уламжлалт урлаг, Зөвлөлт холбоот улсаас эхлээд орж ирсэн гаднын, өрнийн соёл иргэншлийг уусган өвөрмөц урлагийг бүтээсэн. Монголын уран бүтээлчдийг голох учиргүй. Гэхдээ аливаа салбарт байгаа нэгэн дутагдалтай зүйл нь тэр салбараа үгүйсгэж байдаг. Манайд урлагийг ойлгох үзэгчид дутагдалтай байгаа. Түүнээс биш урлагийн хөгжлийн төвшин муу биш.

-Хүмүүсийг урлагаас юуг олж аваасай гэж хүсдэг вэ?

-“Урлаг гэдэг хүний зүрх сэтгэлийн гүнийг сэндийчиж байдаг зүйл” гэж Оросын алдарт кино найруулагч Андрей Тарковскийн хэлсэн үг байдаг.

Бид нийгмийн стандартад хэт баригдаад доторх сэтгэл рүүгээ өнгийж харахаа больсон байдаг. Сэтгэл рүүгээ өнгийх нь өөрийнхөөрөө байх. Урлагийг мэдэрснээр хүн баггүйгээр нийгэмд амьдраасай гэж хүсдэг.

-Харин та хэр өөрийнхөөрөө байж чаддаг вэ. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч, чөлөөт цагаараа юу хийж байна вэ?

-Би шар шувуу. Бүтэн шөнөжин ном уншдаг. Өглөө эрт сэрж чаддаггүй. Өөрийн ажлыг 14.00 цаг орчмоос эхэлж байгаа. Манай сургуулийн онцлог нь хувь хүний хөгжил рүү чиглэсэн урлагийн үйл ажиллагаа маш их зохион байгуулдаг. Тэр бүрт бэлдэж ихэнх цагийг өнгөрүүлж байна. Гадуур явж өөрийгөө эрхлүүлэх дуртай. Монголд хамгийн гоё кофешоп, зоогийн газар хаана байна тэнд өдрийн нэг цагийг ч юм уу заавал зарцуулж, стрессээ тайлж романтиклах, гоё хөгжим сонсч, юм бодох цаг гаргах дуртай.

-Өдөр бүр оюутан залуустай харьцдаг хүний хувьд залуусыг шүүмжлэх  болон авууштай тал нь юу байна вэ?

Нэг үеэ бодвол манай залуусын хэлний мэдлэг дээшилсэн. Илүү чөлөөт сэтгэлгээтэй болж маш олон зүйл сонирхох болсон. Энэ нь авууштай тал. Дутагдалтай гэхээсээ илүү цаг хугацааны асуудал яригддаг. Бид нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжээд удаагүй байгаа. Тэр ч нөлөөлдөг болов уу, их хотын хэмнэлд төдийлөн суралцаагүй байна. Тааваараа амьдраад сурсан болохоор цаг хугацаа гэх хязгаарлагдмал зүйлтэй өрсөлдөн, өөрсдийнхөө төлөө хөдлөх ёстой гэж боддог.

-Нийгмийн юунд эмзэглэдэг вэ?

Эх оронч үзэл чухал ч хэт үндсэрхэг үзлээсээ болоод соёлгүй бүдүүлэг байдлыг монгол чанар гэж ойлгоод байгаа. Үүнд их эмзэглэдэг. Гэтэл бидний уламжлалт соёлыг харвал бид соёлгүй, бүдүүлэг хүмүүс биш. Хөдөө очиход мэндлэх, талархах ёс гээд олон сайхан зүйл бий.

-Яагаад ээж, аавынхаа авьяасыг өвлөн зураач бололгүй урлаг судлаач болсон юм бэ?

-Аав, ээж маань зураач. Ээжийн тал хэдэн үеэрээ зураач. Би зурж чаддаггүй, авьяасгүй. Гэхдээ урлагийг мэддэг болохоор шүүмжилж чадна. Тийм учраас урлаг судлаач болсон юм.

М.Амина ээж Я.Булганы хамт

-Таны хувийн амьдрал их сонирхолтой санагддаг. Тан шиг амьдралтай хүнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандах нь бий. Боломжтой бол хувийн амьдралаа сонирхуулаач?

-Би 18 настайдаа нөхөрт гарсан. Нөхөр маань надаас 20 насаар ах, орос хүн. Сантехникчээс эхлээд дипломатч хийх чадвартай, дээд боловсролтой хүн байдаг. Намайг номын дэлгүүр, зоогийн газраар найрчихсан. Дуртай номоо аваад уншсаны дараа надтай их ярилцдаг байсан. Өөрөө их ном уншсан хүн болохоор энэ нь надад маш их таалагдсан. Би нэг өдөр Орос руу явж үзэх мөрөөдөлтэй гэж ам алдсан. Ингээд үерхээд удаагүй байтал Орос явах болсон. Өөрөөсөө 20 насаар ах, гадаад хүнийг дагаад Орос явах болоход “Би ингээд хүний наймаанд явдаг юм байж дээ” гэж бодогдож байсан. /инээв/  Гэсэн ч зүрх сэтгэлээ дагаад явсан. Явахаас өмнө ээж маань ганданд очоод ном уншуулж байсан. Ааруул аваад, нутагтаа ирэхгүй бол ааруулаа идэж байгаад л үхдэг юм шүү гэж бодож байсан. /инээв/ Түүнээс хойш найман жил өнгөрчээ.

-Хосууд олон насны зөрүүтэй байхаар сонирхол, үзэл бодлоос эхлээд зөрчилтэй зүйл олон гарах уу?

Би мэдлэгтэйд нь татагдсан, сонирхол талаас бид анхнаасаа нийцэж байсан. Ертөнц таарах гэж байдаг. Тийм л зүйл болсон. Нас, үндэс угсаа, хүмүүжлийн зөрүү байсан. Эхний хоёр жил эдгээр зүйлийн зөрчлөөс болж маргалдах үе байсан. Би цастай өдөр хөл нүцгэн гарч гүйгээд л. Манай нөхөр их том биетэй. Араас гүйж ирээд нэг гараараа өргөн мөрөн дээрээ суулгаад л оруулж байсан. /инээв/

-Олон насаар ах, гадаад хүнтэй гадуур явахаар хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Үүнээс болж эхний хоёр жил мөн ч их уйлсан даа. Таксинд суухад л “Хэдээр явах вэ”, “Чи наадханыхаа дараа завтай юу”, “Дүү шигээ хандаж хэлж байна. Одоо энэ ажлаа боль” гэх зэргээр ханддаг байсан. Цусаа бохирдууллаа л гэдэг. Чингис хааны үеэс л дипломт зорилгоор эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэр бүл болж байсан шүү дээ. Гэтэл хүмүүс шууд утгаараа мөнгө харж сууж л гэж ойлгодог.

-Олон эрсдэлд орж байсан уу?

-Тийм ээ, маш олон эрсдэлд өртөж байсан. Хөвсгөл рүү явж байхад замд таарсан ах нар бидэн рүү ангийн буу тулгаж байсан. Нэг ч айл байхгүй, хээр талд биднийг хөнөөгөөд булчихад хэн ч мэдэхээргүй л байсан. Нөхөрт гарсны эхний жил л дээ. Цаашид бүр хэцүү зүйлтэй тулгарна гэдгийг мэдсэн тул салах боломж, шалтгаан байсан ч хайртай болохоороо салаагүй.

-Нэлээд дэггүй охин байсан юм билээ. Магадгүй та нөхөртэйгөө учраагүй байсан бол хаана, юу хийж явах байсан бол?

-Оготны нүх шиг пабад тамхи татаад байж байх байсан.

-Аймшигтай сонсогдож байна?

-Хэтрүүлэггүй үнэн. Би их эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй, жинхэнэ ЭМО хүн байгаа юм.

Хүн юмыг хэт гүн бодож, ухаад байхаар нэг талаараа амьдралын утга учиргүй байдлыг мэдэрдэг. Би нөхрөөрөө дамжуулж итгэл үнэмшилтэй болсон, амьдрал утга учиртай болсон. Түүний хүчинд л би ингээд яриад сууж байна.

-Нөхөрт тань таны юу тийм их таалагдсан юм бол?

-Их олон зүйл ярьдаг. Намайг олон талын мэдлэгтэй, хүнийг сонсож чаддаг, ярилцахад гоё байдаг гэж хэлдэг. Түүнээс биш би царай зүс, хөх, өгзөг сайтай хүүхэн биш. /инээв/ Миний дотоод хүнийг харсан байх.

-Нөхөрт гараад найман жил болжээ. Хэзээ ээж болох төлөвлөгөөтэй байна вэ?

-Ээж болно гэдэг маш том хариуцлага. Хүүхэд гэдэг миний өмч биш. Тэр 18 нас хүрээд тусдаа, бие даасан том хүн болно. Энэ нийгэмд амьдрах чадвар олгоод би түүнийг тавьж явуулна. Хүн бүтээхэд, өсгөхөд би өндөр ёс суртахуунтай байх ёстой. Тийм болж амжаагүй байна. Ээж болоход, бэлэн биш байна.

-Дэггүй, дэврүүн Амина 20 жилийн дараа юу хийж, бүтээсэн байх бол?

-Өөрийгөө анзаараад байхад эрхэлж буй ажлаас болоод ч тэр үү сүүлийн үед том хүн шиг болоод байгаа. Гэвч би дотор байгаа бяцхан Аминаг алдмааргүй байна. 20 жилийн дараа томоохон компанийн захирал болох гэхээсээ илүү цэвэр тунгалгаар харж чаддаг тэр чадвартайгаа л үлдмээр байна. Түүнээс илүү хүсэх зүйл алга.

-Тэгвэл ойрын болон хэтийн зорилгоосоо сонирхуулахгүй юу?

-Урлагийн салбарыг гадаадад болон дотоодод таниулах ажил хийнэ. Зуны улирлыг хүмүүс зугаалж өнгөрүүлдэг. Сонирхогчдод зориулан урлагийн талаар 10 цуврал лекц уншина. Мөн урлагийн талаар нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Нэвтрүүлгийн ажлаа эхэлсэн. Мөн энэ сард манай сургууль аутизмтай залуу зураач Н.Хувьтын уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байна. Надад Арт кафетэй болох мөрөөдөл бий. Галерейтэй, урлагийн орчин бүрдүүлсэн, яруу найрагч, шинжлэх ухаанчид, ном уншигчид цугладаг арт кафетэй болох нь миний холын зорилго бас мөрөөдөл.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өлзий 2018-03-23 109.105.39.19

Маш гоё, ийм гоё сэтгэлгээтэй хүмүүс олон байгаасай.

Avatar

zochin 2018-03-23 202.9.47.177

Urlag sudlaach gj ynshsan nomo yrihiin ner bish. Udmiin neree buzarlaxgui l ywdaa chi

Avatar

Esui 2018-03-23 203.91.115.39

Oorinxooroo setgedeg owormots shine sodonoor setgedeg zaluus maani ene niigeemiin xaalgiig but oshiglon orj irj bn.
Xuuchinsag setgexuitei xvmvvs bol ene zaluusiig xvleej awj chadkuu buximdax bx texde odoo dexii yortsonts oorchlogdon xuwisaj bn. Tanii xvssen xvseegui ene zaluus niimegiig oorchlox bolno.
Tawtai moril zaluusaa ta nariin ve exelj bn. Shuu shuu shuu shuu

Avatar

mongol 2018-03-23 104.2.77.121

tom yoyoyoo

Avatar

huyga 2018-03-23 150.129.143.246

goe bna

Avatar

Зочин 2018-03-23 202.179.31.47

chi bid 2 iin urlag sudlana ch gej yu baih we.

Avatar

М.Аминаа (Амина Чиполлино) 2018-03-23 27.123.214.102

Ярилцлагыг маань уншаад урмын үгс хайрлаж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Аа шүүмжлэл хүртээж байгаа хүмүүс бас жаахан соёлтой баймаар байна шүү. Алдаатай төрсөн , эрүүл сэтгэлгээтэй бус гэдгийг бол магтал мэтээр хүлээж авлаа. Харин энэ гарчигнаас болоод ч тэр үү юм хийж чаддаггүй мөртлөө шүүмжилдэг гэдэг шууд утгаар хүлээж аваад байгаа хүмүүс минь ээ Урлаг судлал,шүүмжлэл гэдэг тусдаа шинжлэх ухааны салбар байдаг шүү,тэгэхээс цай уунгаа нэгнийгээ араар нь өөлж муулах тухай яриагүй байна. За ямартай ч бүгдэнд нь баярлалаа.

Avatar

Эцэг өвгөдөө өөрийн ухаанаар таньж хүн бол 2018-03-23 66.181.187.39

Орос монголын боловсролын чиг зүг нь соц үёд адилхан байсан болохоор монголчууд эх орныхоо түүх соёл ёс заншил гэхээс илүүтэй орос руу хараа чиглүүлж тэдний үнэт зүйл ёс жаягийг даган дууриах нь үл үзэгдэх гараар усны урсгал мэт зогсолтгүй хийгдэж байсныг ихэнх маань гадарлах ч үгүй. Их гүрний уусгах хүч ингэж л явж байдаг. Одоо ч монголд янз бүрийн нөлөө их л ирж байна. Тэр нөлөө чимээгүйхэн анзаарагдахгүйгээр бидний өдөр тутмын амьдрал бодол санаа үйлдэлд минь сууж наалдаж өөрийнх юм шиг болох нь сэжгийн бөгөөд эмгэнэл дагуулах ёртой. Соц үеийн боловсрол нийгмийн ухуулга бол гэнэн хийсгэлэн олныг дагамттай багахан хэмжээнд романтик учраас юм үзэгдлийг гүнзгий шинжлэхгүй хий хоосондуу мөрөөдөлд автамтгай авч тэр мөрөөдлөө ойлгох ч үгүй өнгөцхөн бөгөөд бодрж тунгаах гэсэн хэсэг нь уран зохиолын голдуу үзэгдэлд гүн автаж тасрах байдалтай ийм л нийгэм байлаа даа. Одоо ч бид их л хэцүү эмзэг байна даа. Ихэнх маань учраа ч олохгүй хөл толгойгоо ч мэдэх юмгүй эцэг өвгөдөө ч өөрийн ухаанаар таних юмгүй мананд алхах мэт л болж

Avatar

Zochin 2018-03-23 27.193.30.215

Yu ch hiij chadadgui amaa biluudehdee garamgai tegsen mortloo tsaanaa unen orovdoltoi amidarch bgaa novshnuudaar mgol uls jil ireh tysam ihsej bna.ajil hiih durgui ulsaaraa tejeelgeh dyrtai zalhuu buduuleg iim baij mgol uls hogjihuu.za hodoogiinhon bol buur tsus oirtood buduulgiin buduuleg erguu bson bnlee

Avatar

Зочин 2018-03-23 150.129.142.103

Ийм хүмүүсийг эрүүл сэтгэхүйтэй, гоё сайхан гэж хүлээж авдаг олон нийт, ард түмэн хөөрхийлөлтэй.

Avatar

qwert 2018-03-23 121.69.129.130

novshoo gej chamaig helne

Avatar

Зочин 2018-03-23 103.10.21.95

ядуурлаасаа уран бүтээлчид маань амиа тавин байж гарч ирлээ шүү дээ.соёл үндэсээ устгаж удам монголоо золиж гарч ирж байна.үр хүүхэд нь эд нарт монгол байх нь чухал биш элит байж тааралдсан бүхнээ хуу хаман алдарынхаа титэмийг гялалзуулахыг хүсэж байна.бид америк болоод гадаад мөрөөдлөөр яах юм бэ.бид эх ороноо алдаж байна ямх ямхаар.ЭНЭ ТИЙМ ГОЁ МЭДЭЭ БИШ

Avatar

Зочин 2018-03-23 66.181.187.39

Ийнхүү санаа зовж байгаа хэсэг байгаад баярлаж бна. Эх орноос илүү юм гэж хаана ч үгүй шүү . Эцэг өвгөд чинь та нарт энэ газар шороог өгөх гэж л энд хүн болж үе үеэрээ төрж өсөж зүтгэж бас элж байгаа юм шүү дээ. Эх орны атга шороо алга дарам газар гэхэд л амины үнэтэй хаанаас ч олдохгүй эрдэнэ шүү

Avatar

Зочин 2018-03-23 27.123.214.103

Сайхан охинд амжилт

Avatar

Zochin 2018-03-23 66.181.161.116

Denduu dewruun yum. Huurhun

Avatar

Зочин 2018-03-23 66.181.189.122

Хурцын авгайн эгчийн охин байна.

Avatar

Зочин 2018-03-23

Yu ch chadahgui baij shuumjildeg iim novshnuud Mongoloor duuren baina

Avatar

Zochin 2018-03-23 66.181.161.22

Howor hun bn daa. Iim tunlag hun howor baih shuu

Avatar

ZOCHIN 2018-03-23 202.21.125.130

sonin yumaa, saihan ohin baina daa

Avatar

Зочин 2018-03-23

chadahgui baij shuumjildeeg iim novshnuudaar Mongol duurcheed baina

Avatar

Зочин 2018-03-23 203.91.114.170

сонин сэтгэхүйтэй охин бн. 20ах аймарын

Avatar

Зочин 2018-03-23 202.131.243.190

yu ch gehevde! aldaatai tursun hun geh yumuda

Avatar

zochin 2018-03-23 202.70.42.102

гэгээлэг, сонирхолтой хүн байна.

Avatar

hry 2018-03-23 202.70.42.102

хөөрхөн юм ааа

Avatar

Зочин 2018-03-23 202.131.234.42

сайхан домбоо гар бна, манай бригадынх

Avatar

зочин 2018-03-23 202.70.42.102

хөөрхөн юмааа. Хайр хүрмээр. Гэгээлэг.

Avatar

Золбоо 2018-03-23 202.70.42.102

ямар сонирхолтой хүн бэ. Дурлах нь ээ. Хөөрхөн юм

Avatar

Zoloo 2018-03-23 103.229.177.50

Sonirholtoi hyn yum nb. Uran buteelee sain hiigeerei amjilt huseye

Avatar

zochin 2018-03-23 123.212.200.99

ogotni nvh shg gnvv hahahaha durlachlaa

Avatar

zochin 2018-03-23 123.212.200.99

ogotni nvh shg gnvv hahahaha durlachlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж