Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна | News.MN

Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн хэмжээний орд илрүүлэхэд улам хүнд болж байна

“Монголын геологи, хайгуул- 2018” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 10 дахь жилтэйгээ золгож буй энэ удаагийн чуулган урьдын жишгээр салбарт тулгарч байгаа сорилт, хүндрэлээ хэлэлцэж байна. Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр нийт 42 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд геологийн судалгааны зардал хоёр дахин нэмэгдэж, 13.3 тэрбум төгрөгт хүрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажил болон төсвийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Геологийн судалгааны ажлын төсөв нэмэгдсэн ч хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь тус салбарын хөгжлийг хойш татаж байна. Уул уурхайн салбарыг бүхэлд нь зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуульд 2008 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэл 29 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Эл байдал нь “Монгол Улсыг олон улсын түвшинд хууль эрх зүйн тогтворгүй орчинтой, хөрөнгө оруулагчдыг үргээдэг найдваргүй орны тоонд тоонд оруулахад хүргэж байна” хэмээн Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан өгүүллээ.

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хайгуулын ажилд оролцож эхэлснээр боловсон хүчний хомсдол геологийн салбарт бий болсон байна. Геологи, уул уурхайн зөвлөгөөний “ЧБНБ ” компанийн захирал Г.Чинбат “Геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуульд техник геологийн түвшинд бус нарийн мэргэжлийн болон зураглалын чиглэлээр бэлдэж төгсгөх шаардлагатай” гэв. Геологи, хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ажлын байр хумигджээ. Геологийн судалгааны салбар уул уурхайгаас 10-30 жилээр түрүүлж явах учиртай гэж үздэг. Гэтэл энэ хоёр салбарын байр өөрчлөгдөж, Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн хэмжээний орд нээж илрүүлэхэд улам хүнд болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийт 1745 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа аж. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ашигт малтмалын хайгуулын ажил өнгөрсөн онд ялимгүй сэргэсэн байна. Хайгуулын ажлын мөнгөн дүн 300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэх аж. Улсын нөөцийн санд өнгөрсөн онд мөнгөний 10 тонн, алтны 5.9 тонн, төмрийн хүдрийн 45.6 сая тонн, нүүрсний 3.5 тэрбум тонн нөөц хүлээн авчээ.

Тухайлбал, гянтболдын нөөц 3.8 мянган тонноор нэмэгдсэн байна. Эрдэс баялгийн нөөц тодорхой хувиар нэмэгдсэн ч хайгуулын ажлын гол саад нь орон нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэл болжээ. Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд тухайн жилд гүйцэтгэхээр төлөвлөсөн хайгуулын ажил гацахад хүрчээ. Орон нутгийн эсэргүүцлээс болж үйл ажиллагаа нь зогссон гэрээлэгч компаниудын тоо ч өсөх төлөвтэй байна. Энэ нь Монголын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болжээ. Тэрчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг энэ удаагийн чуулган хөндсөн юм. Чуулга уулзалтыг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр тус чуулганаар одоо хэрэгжиж буй геологи, хайгуулын төслүүдийн явцыг танилцуулах юм. Тухайлбал, Зөөвч Овооны ураны ордын нөөц болон Олон Овоотын бүсийн алтны ордуудын хүдэржилтийн онцлог, Нарийн сухайтын нүүрстэй хотгорын хайгуулын үр дүн үүнд багтжээ.

5.4 тэрбум ам.долларын төсөл танилцууллаа

“Монголын геологи, хайгуул- 2018” чуулга уулзалттай зэрэгцээд энэ өдөр Төрийн ордонд “Эрдэс баялаг-У ул уурхай-2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо.

Геологийн зураглалыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэнэ

Монгол Улсын ДНБ-ий 22 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлэх тус салбарт хэрэгжиж буй төслийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, хөдлөх боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг дуулгасан юм. Уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй. ТЭЗҮ бэлэн болчихсон, хөрөнгө оруулалтын дүн нь тодорхой аж үйлдвэрийн дөрвөн төслийн нэг нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Уг төсөлд 1.5-2.1 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Хэрэгжүүлэх хугацаа нь нэг жилээр хоцорч яваа төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх юм. Мөн хөрөнгө оруулагчдад уул уурхай, металлургийн цогцолбор төслийг санал болголоо. Ойролцоогоор 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын дүнд бий болох энэхүү төслийг Дархан-У ул аймаг байгуулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн бүтээн байгуулалт 2025 он хүртэл үргэлжлэх юм. Чуулга уулзалтад оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулсан. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ өсөлтөд эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа юм. “Эрдэс баялаг-У ул уурхай-2018” чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ. Хөрөнгө оруулагчдад хандсан энэхүү чуулганаар уул уурхайн салбарын ойрын зорилтыг танилцуулсан юм. Салбарын сайдын хэлснээр, геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Уул уурхайн салбар Монголын эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол эх сурвалж нь болж байна. Үндэсний хэмжээний томоохон тоглогчид энэ талбарт олширч, төрийн өмчит компаниуд давамгайлж буй. Тус чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт компанийнхаа ирээдүйн хөгжлийн зураглалаа ил болгосон юм. Аж үйлдвэрийн салбарын уул уурхайн орлогын 20 хувийг “Эрдэнэс Монгол” бүрдүүлж байна. Энэ оны хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дотоодын болон олон улсын зах зээлд IPO гаргахаар зэхэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд 300 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн банкинд төлөх учиртай үлдсэн 50 сая ам.долларыг удахгүй барагдуулна гэж чуулганы индрээс хэллээ. Нүүрсний үнэ тогтвортой байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлт сайжрах эхлэл болжээ. Хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж буй тус компанийн хувьд засаглалаа сайжруулах шаардлагатай тулгарч байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Миний нутаг орон 2018-03-23 122.201.21.63

Өвөрхангай аймгийн Төгрөг суманд геологийн хайгуул шинжилгээ,баялагийн нөөц, үнэлгээг сумын удирдлагууд нь [Хориотой Үг] нартай нийлээд өнгөрсөн оноос хийж эхэлсэн.Ямар учиртай юуг ашиглах- эзэмших ЭЗЭЛЖ АВАХ гэж улайраад байгаа юм.Хийж байгаа ЛУЙВАРАА ДАРУЙХАН ЗОГСООХГҮЙ БОЛ ОРОН НУТГИЙГ ХУДАЛДСАН ДАРГА НАРТ,ХУДАЛДАН АВСАН ХУЖААД ХАТУУ ХАЛУУНЫГ ҮЗҮҮЛНЭ ШҮҮ

Avatar

Геологч 2018-03-23 27.123.214.115

Талцуулсан, хооронд нь хэрүүл ам, үзэн ядалт явуулж буй гадна дотны хэсэг бүлгийг санаатай, санаандгүй дэмжиж өөгшүүлж байгаа нь баялагаа эх оронтойгоо хамт гадаадын хойч үед үлдээх гэсэн хэрэг.
Эх орон, ард түмэн, хойч үе гэж ярьж байгаа нехдүүдийг ил гаргаад жаахан маажвал хувиа хичээсэн, арчаагүй дүр төрх л байгаа доо.

Avatar

NymAA 2018-03-23 202.179.26.192

Urdax tusluudee zuw ywuulaxgui baij yun axij uurxai. xoich uedee uldee. guitsee

Avatar

иргэд 2018-03-23 66.181.191.134

Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна гэж бичсэн байна,тийм ч биз,үгүй ч биз,ер нь бол нэг хэсэгтээ л түгжих нь зөв,яагаад гэвэл хайгуул олборлолт аль аль нь байгалыг ахин сэргэхгүй болтол нь сүйтгэж байгаа,дээр нь олсон олз ашиг нь ард иргэдэд нутгийнханд олдохгүй байгаа,дээр нь малчид нутаггүй.усгүй.билчээргүй болж хохирч байгаа,үнэндээ бол малчид хайгуулгүйгээр нутаг билчээр нь байвал малаараа хичнээн ч үе амьдрах ирээдүйтэй улс,тиймээс орон нутгынхан хайгуул нэртэй луйварчидыг эсэргүүцэх байтугай орон нутаг газар шороон дээрээ гишгүүлэхгүй байх нь одоохондоо түмэн зөв,дэмжиж байна,дэмжих ч ёстой.

Avatar

Зочин 2018-03-23 202.179.26.120

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэнэ, орон нутаг нь хөөж тууна, тэгсэн мөртлөө ард түмний амьдрал ядуурлаа, ажлын байр гээд ярина, ард түмний масс нь амиа бодсон хэдэн улс төрчид уйваагүй алт олборлогч монголын компаниудаас болоод уул уурхайг үзэн ядагч болчихсон, хууль нь хаулгайч нар ашиглахад зориулсан бөөн цоорхой, хэдэн толгой тойрсон хэрүүлийг гадна дотроос байнга өдөөгөөстэй, тэрийг нь тойрч маргалдаастай, ээ хөөрхий энэ урваач, шарваач зантай Монголчууд яадаг юм бол доо

Avatar

Баагий 2018-03-23 203.91.115.45

Аялал жуулчлалаар Монголчууд өнөөдрийнхөөс илүү амьдарч чадна.Гадныхны нүдийг хужрлаж мөнгө олох байгаль маань уул уурхайн уршгаар сүйдэж дууслаа.Газар доорх баялаг дуусвал Монгол улс яах болж байна.байгалиа үзүүллээ гээд эх орон маань элэгдэх үү.Хичнээн сайн нөхөн сэргээлт хийгээд унаган төрхөндөө орох уу.

Avatar

Зочин 2018-03-23 103.229.123.196

Hucheer haiguuliin ajil hiih heregtei. Tegej baij bid bayalgaa usguj unelemjee nemegduule shuudee. Uuliin muhart baigaa hedrn ailiin erh ashig uunii hajuud uchuuhen yum

Avatar

Зочин 2018-03-23 27.123.214.103

Ард түмэнд наалддаг байсан бол алгаа ташаад дэмжинээ. Цианитаар бохирдож хордож ширгэсэн гол улаанаар нь эргүүлсэн уул тал экологийн сүйрэл нөмрөөд байхад үхсэний чинь нэмж газар ухах Баянхонгороо хараа өнөөдөр 3 хүн цианитаар ходчлоо засаг дарга нь мэдээлж байшдээ зурагтаар

Avatar

J. Erka 2018-03-23 202.179.26.152

20 айлын өвөлжөө, дуудлага худалдаагаар газар эзэмших эрхтэй давцуулан хайгуулын тусгай зөвшөөрлийг өгч болохгүй тухай саналаа аймаг, сумын Иргэдийн хурал, Засаг дарга нар татгалзсан хариуг АМ,ГТГ-ын Кадастрын хэлтэст өгөөд байхад "нохой хуцсан чинээ" бодож хайгуулын тусгай зөвшөөрлийг өгөх зэргээр эрх мэдэл албан тушаалаа ашигладаг явдал олон удаа гарч байгаа нь эцсийн эцэст орон нутгийн иргэд эсэргүүцэхээс өөр яах билээ…

Avatar

gobi 2018-03-23 66.181.160.17

олдсон жаал юмаа хэдэн дарга нар нь гадаадынхантай хувааж идээд байхад малчид бид ус нутгаа авч үлдэхээ бодохгүй бол хэн бодох болж байнааа Чи битгий дэмийр

Avatar

Зочин 2018-03-23 27.123.214.121

ӨЧ ТӨЧНӨӨН УУРХАЙН ҮР АШИГ АРД ТҮМЭНД ОРСОН МӨНГИЙГ ЭХЛЭЭД ТООЦ. ЮУ Ч БАЙХГҮЙ. БАРАГ Л НАРАНТУУЛЫН ХЭДЭН АВГАЙ НАРЫН ТӨЛСӨН МӨНГӨТЭЙ АДИЛ. ГЭТЭЛ ДАХИАД ШИНЭЭР ЮУН ХАЙГУУЛ. ОДОО БОЛНО ОО. ХАРИН АРД ТҮМЭН СУМЬЯАБАЗАРААС МӨНГӨ НЭХЭХ ЁСТОЙ. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХИШИГ ЭНЭ БАЯЛГИЙГ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАДАГЛАСАН ӨВӨГ ДЭЭДСИЙН ҮР УДАМД АДИЛ ТЭНЦҮҮ ОНОГДОХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2018-03-23 49.0.141.14

Эхлээд хайж олсноо ашигтай зөв ашиглаад харуулчих. Дараа нь хай.

Avatar

зочин 2018-03-23 202.131.225.197

Одоогийн хэрэгжиж буй стратегийн төслүүдээ гацаахгүй явуулаад уул уурхайгаас орж буй үр өгөөжийг улс орныхоо тогтвортой хөгжил, ард олныхоо оюуныг цэнэглэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх урт хугацааны стратеги тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал. Түүний дараа энэ салбарын тэлэлтээ ярьсан нь дээр байхаа. Мөн хайгуул хийх ч бай олборлолт ч хийх бай тухайн компани, төр засаг нь ижил хариуцлагатай байж ард иргэдийн итгэлийг хүлээнэ. Ялгавартай стандарт одоо хүртэл үйлчилж байгааг хэн ч үгүйсгэхгүй байхаа. Ийм төрлийн хурал зөвлөгөөн хийхдээ олон талын оролцоог хангаж байж л зөв гарцыг олно. Бүгдээр хэлэлцвэл буруугүй гэдэгдээ

Avatar

Зочин 2018-03-23 202.131.235.74

Уул уурхайг хорих хэрэггүй, харин шинээр хайгуул хийхийг зогсоомоор байна. Байгаа зөвшөөрлөө ашиглавал сайн байна. Аваад цааш нь шилжүүлэн хэд хэдэн гар дамжуулан зардгийг хорих хэрэгтэй. Аваад дараад байгаа зөвшөөрлийг улс үг дуугүй буцаан хүчээр авах хэрэгтэй Эх орныг минь дамжуулан зарж байгааг хараад өр эмтрэх юм.

Avatar

Зочин 2018-03-23 202.9.42.39

хайж яах гэж байгааг. бас гадныханд 10 сая доллараар зарах нь уу гуцаа

Avatar

erka 2018-03-23 202.70.33.242

Хуцна биз. Эсэргүүцэн бас дахин эсэргүүцнэ. Уул уурхайн лиценз нэрээр хэдэн [Хориотой Үг] Монголын баялагийг зөөгөөд дуусаж байхад. Бид өөрсддөө ашигтайгаар ухаж чадахгүй бол болиод бидний үр хүүхэд 100-150 жилийн дараа ашигтайгаар ухсан дээр. Газрын хэвлийн баялаг ард түмнийх шүү. Геологич гэж хэдэн цаасаар худалдагдсан [Хориотой Үг]ууд.

Avatar

Зочин 2018-03-23 66.181.164.214

уул уурухайг ашиглаад жирийн бидэнд юу ч наалдахгүй байхад эсэргүүцэх нь зөв

Avatar

Зочин 2018-03-23 124.158.112.3

Зөв ш дээ. Олон нийт эсэргүүцэх нь зөв. Түрүүчийн бохирдуулсан гол, бусниулсан уул толгодоо засч амжаагүй байхад дахин лиценз өгөх нь хаашаа юм

Avatar

Зочин 2018-03-23 27.123.214.109

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэнэ, орон нутаг нь хөөж тууна, тэгсэн мөртлөө ард түмний амьдрал ядуурлаа, ажлын байр гээд ярина, ард түмний масс нь амиа бодсон хэдэн улс төрчид уйваагүй алт олборлогч монголын компаниудаас болоод уул уурхайг үзэн ядагч болчихсон, хууль нь хаулгайч нар ашиглахад зориулсан бөөн цоорхой, хэдэн толгой тойрсон хэрүүлийг гадна дотроос байнга өдөөгөөстэй, тэрийг нь тойрч маргалдаастай, ээ хөөрхий энэ урваач, шарваач зантай Монголчууд яадаг юм бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж