Далай лам олныг хамарсан ажилд оролцохгүй | News.MN

Далай лам олныг хамарсан ажилд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Далай лам олныг хамарсан ажилд оролцохгүй

Далай лам олныг хамарсан ажилд оролцохгүй

Дээрхийн гэгээн Далай лам нас өндөр болж, нэлээн ядарсан тул гадаад орнууд дахь айлчлалаа багасгахаар болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.  Далай лам энэ жил 82 нас сүүдэр зооглож байгаа аж.

‘Дээрхийн гэгээнийг олон улс орон эх орондоо айлчлахыг урьдаг. Гэвч олон жилийн турш дэлхийн улс орнуудаар айлчилж, сургаал ном айлдсан Далай лам нас өндөр болсны учир энэ жилээс олон нийтийн зарим үйл ажиллагаанд оролцохоос татгалзах болсон” хэмээн түүний төлөөлөгч Соном Дагпу мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Далай ламын лагшин тунгалаг, Энэтхэгт байгаа талаар ярьсан байна.

Дээрхийн гэгээн дэлхийн улс орны лидерүүд тангараг өргөхөөс авхуулаад тууз хайчлах зэрэг олон нийтийн янз бүрийн үйл ажиллагаанд урьдаг гэнэ. Дээрх үйл ажиллагаанууд хэдхэн цаг үргэлжилдэг боловч Далай лам заримдаа бүтэн долоо хоногийн турш олон нийтэд сургаал ном айлдах тохиолдол байдаг гэнэ.

Далай лам өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудад Буддын шашны сургаал, ном айлдахын зэрэгцээ Түвдэд соёлын эрх чөлөө олгоход Хятадад шахалт үзүүлэхийг улс төрчдөд уриалж ирсэн.

Өнгөрсөн жил Далай лам дэлхийн найман өөр хотод олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон юм.

Далай лам Түвдээс дүрвэж, Энэтхэгт очсоны 60 жилийн ой энэ сард тохиож байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-23 80.217.161.166

Dalai lamdaa murge

Avatar

Zochin 2018-03-23 64.119.21.207

Ta narshig tsus oirtson erguunuud ene huniig oilgohgui ** hund ug hairan gej yadaj kinogin uzched yagad yavsnin med amid burhan muulval aldas bolj joohon buyn chini shavhahdah blno

Avatar

Эх орноо хаяад амиа хоохойлж насыг барж байхаар тэмцээд үхсэн нь дээр 2018-03-23 202.9.42.115

Эх орноо хаяад амиа хоохойлж насыг барж байхаар тэмцээд үхсэн нь дээр.Ингэж амьд явж яадаг байна.

Avatar

Yag unen 2018-03-23 124.126.0.81

Tiim l ih eh oron ch yum bol uuliin tsaanaas borgoh hereggui ee.

Avatar

Зочин 2018-03-23 223.227.33.192

Энэ хүн Нобелийн шагнал хүртэн энэ дэлхийд энх амгаланг түгээж байгаа шүү дээ. Тэр үед Түвдээс цагаачилж гараагүй бол Хятадууд амийг нь хөнөөх байсан гэж номондоо өгүүлсэн байна лээ. Хийж бүтээснийг нь харахгүй байж ийм юм бичиж байгаа нь харамсалтай.

Avatar

Зочин 2018-03-23 203.169.48.146

Аргагүй л хөгширч дээ Далай лам минь. Эрийг нас Уулыг цас дарнаа гэж

Avatar

Монгон 2018-03-23 78.225.6.199

Нас хамаагуй,хун торолхтний тууний хийсэн зуйл энэ орчлонг дуустал амьд байнйшдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж