Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ сард хоёр чухал тэмцээн хүлээж байна.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр Малайзын багтай талбай дээр нь тоглож, 2:2 онооны харьцаагаар тэнцлээ. Энэ нь шигшээ багийн хувьд олон улсын албан ёсны нөхөрсөг тэмцээний анхны тоглолтод тэнцэн анхны оноогоо авсан тоглолт боллоо. Энэ бол “Талын хөх чононууд”-ын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм.
Куала-Лумпур хотод болсон энэхүү тоглолтыг 10 мянга гаруй үзэгч үзэж сонирхжээ.
Манай шигшээ багаас П.Энхбилэг (42’), С.Ганхуяг гоол оруулсан байна.
Тоглолт болохын өмнө Малайзын хэвлэлүүдээр манай шигшээ багийн талаар “Чингис хааны цэргүүдтэй тулалдана” гэсэн гарчигтай мэдээлэл олноор гарчээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол 189-д бичигдэж байгаа бол Малайз 175-д, Африкийн тивийн Мауритус улс 157-д эрэмбэлэгдэж байна.
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр анх удаагаа албан ёсны тоглолт хийх болсон нь ‘Талын хөх чононууд’-ын хувьд чансаа ахиулах томоохон боломж байсан. Энэ удаа хоёр ч тоглолт тэднийг хүлээж байсан бөгөөд эхний тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлэв.
Одоо өөрийн талбайдаа Африкийн Мауритус улсын багтай албан ёсны тоглолтыг хийнэ.
Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ тоглолт гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагаас Хөлбөмбөгийн ногоон талбайд болно.
Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ.
Зочин 2018-03-23 66.181.160.44
Сайхан мэдээ байна амжилт
Zochin 2018-03-23 66.181.189.227
Good
Зочин 2018-03-23 43.228.131.110
Сайн тоглож байна. Дажгүй ингээд яваад байвал юманд хүрнэ шүү.
189 2018-03-23 103.229.123.166
Heden ulsaas 189-d jagsaj bgan boldoo huurhii
Зочин 2018-03-23 103.229.120.135
Мауритус чигэх шиг Мавритани гээд бичиж болдоггүй юмуу?Малайжиатай тоглоод гэж ярих нь л дээ удахгүй.Үхсэний түүхэн тэнцэж вэ?Аль дээр олон улсын түвшинд Банладештай тоголж 2-2 тэнцэж бсан юм
Зочин 2018-03-23 27.123.214.103
Хичээгээд дасгал сургуулиа сайн хийгээд байвал болхоор харагдлаа аргагүй л герман машин дасгалжуулсан гэсэндээ өөр харагдсан баяр хүргэе залуустаа анх удаа манай багаас мэрэгжлийн үнэр ханхалсан шүү
зочин 2018-03-23 182.160.38.189
манай залуусын гоол сонгодог цохилт ,хууралттй байлаа.сайн байна
Зочин 2018-03-23 202.179.25.79
Manai shigshee bagiin toglolt neg shat ahisan baina lee. Michael Waise sain dasgaljuulagch gedeg ni haragdaj baina.
ак 2018-03-23 202.179.26.243
богино холболт сайн болвол дажгүй шүү баяр хүргэе
Зочин 2018-03-23 27.123.214.113
Sain baina. Amjilt
Чук 2018-03-23 112.72.11.111
Айлын талбайд тэнэцэнэ гэдэг маш том амжилт. Африкийн багууд ер нь жигд байдаг шүү Мауритусийг анхаарна биздэ. Талбайдаа хусчуул тэгээд л чансаа 160 хавьцаа очих нь дэ.
ЗОЧИН J&J 2018-03-23 103.57.95.140
АНХ УДАА 14-ПУНТЭЭР ЧАНСАА ДЭЭГҮҮР МАЛАЙЗТАЙ ТЭНЦЭНЭ ГЭДЭГ ТОМ АМЖИЛТ . БАЯР ХҮРГЬЕ . БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ , ҮЗЭЭД БАЙ …
Зочин 2018-03-23 45.117.32.4
Хаха өчигдөр тоглолтын өмнө олон юм яриад байсан хүмүүс өнөөдөр яасан дуугүй байх юм ёстой хэлэх үггүй болгосон байна шдэ ёооё инээд хүрчихлээ.Монгол удахгүй япон, ираныг хождог болно ойрын 5 жилдээ тийм болно
Зочин 2018-03-23 202.21.106.144
юу н орой тоглодог юм 19 цагаас гэнэ үү
wiki 2018-03-23 61.134.99.235
sain bn horomiin eks 2doo amjilt husiiii!!!