Монголын шигшээ баг Малайзтай тэнцэж, түүхэн оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг Малайзтай тэнцэж, түүхэн оноо авлаа

Монголын шигшээ баг Малайзтай тэнцэж, түүхэн оноо авлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ сард хоёр чухал тэмцээн хүлээж байна.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр Малайзын багтай талбай дээр нь тоглож, 2:2 онооны харьцаагаар тэнцлээ. Энэ нь шигшээ багийн хувьд олон улсын албан ёсны нөхөрсөг тэмцээний анхны тоглолтод тэнцэн анхны оноогоо авсан тоглолт боллоо. Энэ бол “Талын хөх чононууд”-ын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм.

Куала-Лумпур хотод болсон энэхүү тоглолтыг 10 мянга гаруй үзэгч үзэж сонирхжээ.

Манай шигшээ багаас П.Энхбилэг (42’), С.Ганхуяг гоол оруулсан байна.

Тоглолт болохын өмнө Малайзын хэвлэлүүдээр манай шигшээ багийн талаар “Чингис хааны цэргүүдтэй тулалдана” гэсэн гарчигтай мэдээлэл олноор гарчээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол 189-д бичигдэж байгаа бол Малайз 175-д, Африкийн тивийн Мауритус улс 157-д эрэмбэлэгдэж байна.

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр анх удаагаа албан ёсны тоглолт хийх болсон нь ‘Талын хөх чононууд’-ын хувьд чансаа ахиулах томоохон боломж байсан. Энэ удаа хоёр ч тоглолт тэднийг хүлээж байсан бөгөөд эхний тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлэв.

Одоо өөрийн талбайдаа Африкийн Мауритус улсын багтай албан ёсны тоглолтыг хийнэ. 

Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ тоглолт гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагаас Хөлбөмбөгийн ногоон талбайд болно.

Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж