Сөүл хотын шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг авлига авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргажээ. Тиймээс өчигдөр /2018.03.22/ түүнийг баривчиллаа.
Ерөнхийлөгч асан И Мён Бакийг 11 тэрбум вонын авилга авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн, баримт бичгийн хууль бусаар хадгалж байсан зэрэг нийтдээ 12 зүйл ангиар буруутгаад байгаа юм.
И Мён Бак нь 2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Үүнээс өмнө, тэрбээр Сөүлийн хотын захирагч болон Hyundai Engineering and Construction барилгын компанийн ерөнхий захиралаар тус тус ажиллаж байв.
А.Анир
Эх сурвалж: TASS