Дипломат "дайн" | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Дипломат "дайн"

Их Британи болон ОХУ-ын хооронд дэгдсэн дипломат маргаан улам бүр газар авч, Британиас хөөгдсөн Оросын дипломатчид гэр бүлийнхний хамтаар нутаг буцсан нь саяхан. Залгуулаад Польшийн Засгийн газар шаардлагатай бол Их Британийн адилаар Оросын дипломатчидыг газар нутгаасаа хөөн гаргах шаардлага тавихад бэлэн гэж мэдэгдээд байна. Эс бөгөөс Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засаг болон бусад хориг арга хэмжээ авахад болохгүй зүйлгүй гэдгийг ч хэлэв.

АНУ болон Герман, Франц тэргүүтэй Европын холбооны орнууд Британид Оросын экс-тагнуулчийг охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагын цаана Москва байгаа гэх Лондоны байр суурийг дэмжиж байгаа юм. Британийн Засгийн газар Оросын 23 дипломатчийг хөөх шийдвэр гаргасан, гэхдээ Оросын эсрэг өөр хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдээд байна. Гэхдээ одоохондоо.

Москва хариуд нь мөн тооны Британийн дипломатчийг нутгаасаа хөөжээ. Тэд ирэх бямба гаригаас урьтаж ОХУ-ыг орхин гарах ёстой.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар дипломат ажилтныг нутгаасаа хөөн гаргах нь дийлэнх тохиолдолд тагнуулын ажиллагаатай холбоотой авч хэрэгжүүлэх дээд зэргийн арга хэмжээ боловч “бэлгэдлийн” чанартай байх нь ч бий.

1961 онд соёрхон баталсан Дипломат харилцааны  тухайн Венийн конвенцид мөн дипломат төлөөлөгчийг хүлээн авч улс нь аль нэг гишүүнийг persona non grata буюу “тааламжгүй этгээд” гэж үзэж байгаа учир шалтгааныг тайлбарлалгүйгээр хэдийд ч мэдэгдэж болохоор заасан байдаг. Энэ нь хүлээн авагч улсыг гадна дипломатчидаас хамгаалах цорын ганц механизм юм.

Өнгөрсөн хугацаанд гадаад улс оронд томилогдон ажиллаж буй Оросын дипломатчид “persona non grata” хэмээн нэрлэгдэж, хөөгдөн гарсан тохиолдол цөөнгүй. Сүүлд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны арванхоёрдугаар сард бүрэн эрхээ шилжүүлэхийн өмнөхөн Оросын 35 дипломатчийг эх орноосоо хөөж, АНУ дахь Оросын хоёр дипломат төлөөлөгчийн газрыг хааж, зургаан хувь хүн, таван байгууллагын эсрэг хориг тавьсан. Шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг байв.

ОХУ болон бусад улсын Засгийн газар хооронд дипломат дайн дэгдэж, Оросын дипломат төлөөлөгчид нутаг буцсан тохиолдол өөр хэзээ, хэрхэн гарч байв?

  • 2016 оны долдугаар сарын 8-нд АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Керби дипломат төлөөлөгчид олгогдсон эрх ямбыг хэтрүүлэн, зүй бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Оросын хоёр дипломатчийг нутгаасаа хөөсөн тухай мэдэгдсэн юм. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтны биед халдсан гэж тэд үзжээ. Оросын тал дипломат ажилтнууд нутагтаа ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан нь Тагнуулын төв газрын ажилтан байсан бөгөөд Элчин сайдын яамны байрыг хамгаалж байсан Оросын эргүүлийн цагдаагийн ажилтны биед халдсан гэж тайлбарлаж байв.

  • 2015 оны долдугаар сарын 13-нд Украины Гадаад хэргийн сайд Одесса дахь Оросын Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч эрхмийг “persona non grata” хэмээн зарлав. Орос дипломатч мэдээж нутаг буцсан бөгөөд Оросын Гадаад харилцааны яамнаас Украины Засгийн газрын дээрх үйлдлийг хоёр улсын харилцааг хурцатгах гэсэн санаа зорилго бүхий үйлдэл гэж тодорхойлсон юм.

  • 2014 оны аравдугаар сард Польшийн зэвсэгт хүчний хурандаа Оросын талд тагнуулчаар ажиллаж хэрэгт сэжиглэгдэж, саатуулагджээ. Үүний дараа Оросын хэд хэдэн дипломатчийг Польшоос хөөн гаргасан юм. Арваннэгдүгээр сарын 17-нд Оросын талаас мөн адил хариу арга хэмжээ авч, Польшийн дипломатчидыг нутаг буцаасан байна.

  • 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оттава дахь Оросын дипломатчийг “persona non grata” хэмээн зарлаж, хоёр долоо хоногийн дотор Канадын орхин гарах хугацаа өгсөн гэж Канадын хэвлэл мэдээлэв. Канадын Гадаад харилцааны яам дээрх шийдвэрийн цаадах шалтгааны талаар ямар нэг тайлбар өгөөгүй ч Украины асуудлаас үүдэн Оттава болон Москвагийн харилцаа сэвтсэн гэх таамаг гарсан юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 22-нд Москва хариу арга хэмжээ авч, ОХУ дахь Канадын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргыг эх орноосоо гарахыг шаардсан билээ.

  • 2013 оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Засгийн газар эрүүл мэндийн даатгалаас залилан хийсэн хэргээр Оросын хэд хэдэн дипломатчийг гэр бүлийн хамт даруй нутаг буцахыг шаарджээ. АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэдэгдсэнээр Оросын дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн Medicaid хөтөлбөрийн дагуу тусламжийг тансаг хэрэглээний эд зүйлс худалдан авахдаа ч ашигласан байна. Сэжигтнүүдийн тоонд Оросын 49 дипломатч, тэдний эхнэрүүд багтсан бөгөөд тэднийг даатгалын сангаас нийт 1.5 сая ам.долларыг хууль бусаар гаргуулж авсан гэж буруутгасан юм. Нэр холбогдсон бүх дипломатч Орос руу буцсан. Гэхдээ Москвагийн зүгээс АНУ-ыг Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

  • 2012 оны нэгдүгээр сард Оттава дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дөрвөн ажилтанд албадан нутаг буцаасан тухай Канадын хэвлэлүүд мэдээлэв. Канадын Тэнгисийн цэргийн офицер Жеффри Пол Делислийг Оросын талд тагнуулчаар ажилласан гэх үндэслэлээр саатуулсны дараа дээрх шийдвэр гарчээ. Оросын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг үгүйсгэж, Оросын дипломатчид үүрэгт ажлаа дуусгаад, 2011 онд эх орондоо ирсэн гэж мэдэгдсэн юм.

  • 2011 оны хоёрдугаар сарын 1-нд Оросын төлөөлөгчид хуурамч пасспортоор хил нэвтэрсэн гэх мэдээлэл гарсны дараа Ирландын Засгийн газар Оросын дипломатчийг хөөн гаргах тухай албан ёсоор мэдэгдэж байв.

  • 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Испанийн Үндэсний тагнуулын албаны дарга Феликс Санс Ролданы хүсэлтээр Оросын хоёр дипломатчийг хөөн гаргахыг Гадаад хэргийн сайд Тринидад Хименес Гарсия-Эррера зөвшөөрчээ. Хариуд нь Оросын талаас мөн Москва дахь Испанийн Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх болон нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байсан хоёр эрхмийг хөөсөн байна.

  • 2010 оны арванхоёрдугаар сарын дундуур ОХУ болон Их Британийн Засгийн газар харилцан дипломатуудаа хөөж байв. Шалтгаан нь тагнуулын ажиллагаатай холбоотой байсан юм.

  • 2010 оны наймдугаар сард Румыны нийслэл Бухарест дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Анатолий Акоповыг Румыны эрх баригчид “persona non grata” гэж зарлав. Оросын Засгийн газар Румыны дипломатч Габриэл Грекуг Оросын иргэнээс цэргийн нууц мэдээллийг олж авч, НАТО-д дамжуулсан гэх үндэслэлээр эх орноосоо хөөсний дараа Румын дээрх хариу арга хэмжээ авсан юм.

  • 2009 оны дөрөвдүгээр сарын 2-нд Латвийн TV5 сувгаар Оросын дипломатч Александр Хапиловыг Латвиас хөөсөн тухай мэдээлэв. Түүнийг Гүржийн Ерөнхийлөгч агсан Михаил Саакашвилиг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хөөжээ. Латви дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Сергей Абрамкин түүнийг өөр ажилд томилогдсон тул нутаг буцсан гэж тайлбарлаж байв.

Энэ мэт тагнуулын ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр харилцан дипломатчийг эх нутгаасаа хөөсөн тохиолдол Чех-Орос, Украин-Орос, НАТО-Орос, Латви-Орос, Гүрж-Орос улсын хооронд гарч байв.

С.ЦЭЛМЭГ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-23 202.9.43.143

Саакашвили амьд байгаа биз дээ. Мэдээллээ сайн хяна л даа.

Avatar

Бат 2018-03-23 202.9.40.50

Олон улсын харилцааны түүх болоод дипломатын түүхэнд ийм тохиолдол олон байсаан. Зөвхөн ийм нэг өрөөсгөл юм бичих нь учир дутагдалтай. Ийм юмыг зориуд санаа зорилготойгоор бичих гэдэг юм. Ганц Орос ч биш, дэлхийн цөөнгүй улс оронд тохтолдож л байсан явдал. Нөгөөтэйгүүр ийм хэрэг явдлыг тухайн үеийн олон улсын харилцааны байдал, улс орнуудын бодлог, үйл ажиллагаатай заавал холбож авч үзэж байх хэрэгтэй. Гуравдугаарт, өнгөрсөн түүх хийгээд энэ талын мэдлэг муутай хүмүүс л ийм гэнэн болчимгүй зүйл бичдэг. Эсвэл бусдын заавраар бичих нь байдаг. Энэ мэтийг бодож байх хэрэгтэй. Дээрхийг бичсэн хүнд хандан хэлж байна. Их Британи гэдэг улс бол энэ дэлхийн улс орнуудаас хамгийн хорлонтой, хамгийн муухай юмыг хийж байдгийг мэдэх ч үгүй биз дээ. Ангел /Angel/, сакс /Sachsen/ -ууд гэх ерөнхий нэртэй Их Британи, Умард Америкийнхны үүх түүх хийгээд ажил үйлсийг мэдэхгүй бол юм бичих гэж оролдоод хэрэггүй. Энэ доогуур байгаа харанхуй мунхаг хүмүүсийн [Хориотой Үг] дэмий үгс учир мэдэх хүмүүсийн хөх инээдийг л хүргэхээс цаашгүй. Ийм л юм. Михаил Саакашвилиг хөнөөсөн гэж юу бичиж мунхаглаад байгаа юм бэ. Дөнгөж саяхан л Украинд навсагнаж явсан биз дээ. Хэ хэ.

Avatar

Зочин 2018-03-23 202.21.106.167

Орос Европ 2 дайсагнах сайн. яваандаа ОХУ задраад манай Байгал нуураа эргүүлэн авна хэхээ

Avatar

Ovgon 2018-03-23 66.181.191.127

НӨГӨӨ ДҮН ХҮҮ ПУТИН ХҮҮХЭД ШИГ ОНГИРООД МАНАЙХ АМЙШИГТАЙ ЗЭВСЭГТЭЙ БОЛСОН ТА НАР ОДОО НАДЫГ ГУЙЖ ИРЭЭД ЯРЬЖ УУЛЗ ГЭЭД БАЙСАН НЬ ЭСРЭГЭЭРЭЭ ЭРГЭЖ ФЭЙК ЗЭВСГЭЭР АЙЛГАХААР ОРОЛДСОН ТҮҮНИЙГ УЛАМ ДООШ НЬ ХИЙЖ БАЙНА ДАА,ХӨӨРХИЙ МУУ ОРОС ДҮҮ НАРЫГ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ХӨӨЖ ТУУХ ЮМАА МАЛ ШИГ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА kkkkk

Avatar

pzda min akh2 gedeg bsan odoo yu bolood duu gekh bolov baisnaraa l baildaa 2018-03-23 185.52.247.38

ggg

Avatar

Зочин 2018-03-23 103.57.94.218

muu hurliiz emgen vhej dald oroogui l bn uu

Avatar

Dumb 2018-03-23 146.115.171.17

Hereeg dagaj galuu huluu hulduunu gegcherr poland moland gesen jarahainuud chimeegui l bh heregteisht

Avatar

Уншигч 2018-03-23 27.123.212.133

2009 онд саакашвили алуулаад дараа нь буцаж амьдраад одоо польшид байгаа даа, цэлмэг ээ

Avatar

Зочин 2018-03-23 202.179.31.58

хэлээд яах вэ. саак чинь украйнд бужигнуулж байгаа шдэ бас

Avatar

Зочин 2018-03-23 45.117.32.4

ХӨӨРХИЙ МУУ ОРОС ДҮҮ НАРЫГ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ХӨӨЖ ТУУХ ЮМАА МАЛ ШИГ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА

Avatar

Ха ха бүр элэг хөшчихлөө 2018-03-23 202.72.245.207

НӨГӨӨ ДҮН ХҮҮ ПУТИН ХҮҮХЭД ШИГ ОНГИРООД МАНАЙХ АМЙШИГТАЙ ЗЭВСЭГТЭЙ БОЛСОН ТА НАР ОДОО НАДЫГ ГУЙЖ ИРЭЭД ЯРЬЖ УУЛЗ ГЭЭД БАЙСАН НЬ ЭСРЭГЭЭРЭЭ ЭРГЭЖ ФЭЙК ЗЭВСГЭЭР АЙЛГАХААР ОРОЛДСОН ТҮҮНИЙГ УЛАМ ДООШ НЬ ХИЙЖ БАЙНА ДАА,

Avatar

ergvvgeee bvv gaihuul malaa 2018-03-23 103.57.94.218

chi ooroo l ergvvgee gaihuulij eleg hoshiloo doo. orosuud ch bas hoogood l garganaa.hen tegeed ylaad bna.. angili uu vhsen b**s ooriin eh oronoo musilman haltaruudad ogood udahgui oorsdoo amerik ruu zugtah gej bgaa oron sh dee.odoo london hotiin hvn amiin 40 hubi musilmanuud bolood bn, hotiin darga pakistan hvn bolson ch dee.angilchuud ni odoo hotoos ni zugtaj hodoo ruugaa tosgon ruu ybdag bolson sh dee.. zvvn angili odoo pakistanii hot bolood bna. hvn amiin 90 hubi musilmanuud bolood bn malaa..

Avatar

Зочин 2018-03-23 49.0.141.14

Оросуудыг дарж байвал бидэнтэй арай гаагүй харьцана. Бидэнд ашигтай.

Avatar

Зочин 2018-03-23 66.181.185.25

orosuud er ikh yos zuy baykhguy muukhay khumuus dee ,

Avatar

Netizen 2018-03-23 122.47.53.179

Англичууд илүү юм хийхин тэртээ тэргүй өөрөө сөнөж байгаа улсыг зөндн хаяхгүй явах замд нь садаа болоод

Avatar

angil chin ooroo mohood duusaj bnaa. 2018-03-23 103.57.94.218

chi angili ooroo aral deer sonoj bnaa, chi ochiod londond harbal hvn amiin 40 hubi musilmanuud bolson deer hotiin darga ni pakistan geed bodoo.. zvvn london bvr pakistanii hot bolood bna.. angili chuud londongoos zutgaj bna.bvh hot adilhan ch dee, boon haruud haltar musilmanii oron bolson sh dee.bvr fransd odoo baga surguulid ni arab hel zaaj bgaa sh dee.udahgui angilichuud enhthegiin hindi esbel pakistani urdu hel zaah baihaa..

Avatar

zochin 2018-03-23 202.9.42.168

1963,1961 onii Veniin konvents bga, Diplomat albanii tuhai, Konsuliin albanii tuhai, Diplomat albanii ajilchtniig hezee ch hoodoggui, gar hureh ch erh baihgui, Persono non grata buyu ul niitseh hun gej l oilgolt bga. Orosiin Diplomat ajilchnuudiig EU gishiin ulsuud uls ornooso garahiig shaardval Boris Johnsonii huseed bga Huiten dainii hariltsaand hureh bolov uu, Unendee huuchiin socialist bsan zuun evropiin ulsuud Hungar, Polish, Czech, orostoi hariltsaa muu bha ni ashigui, mon baltiin 3 ulsad.

Avatar

Зочин 2018-03-23 202.179.25.112

Одоо Америк, Английн дипломатчуудын хөөгдсөн түүхээс дараагийн мэдээндээ бичмээр байна.

Avatar

Местный 2018-03-23 202.72.245.207

ОРОСУУД ЯЗГУУРТАН СЭХЭЭТНҮҮДЭЭ ХЯДСАНААР МАШ БҮДҮҮЛЭГ СОЁЛГҮЙ ЛЮМПЭН БЫДЛОНУУД ХҮЧЭЭ АВСАН НЬ ИХ Л ХОРТОЙ ЯВДАЛ БОЛСОНДОО

Avatar

Зочин 2018-03-23 66.181.165.237

Михаил Саакашвили үхээгүй одоо хүртэл хутгуур хийгээд явж байгаа шүү!

Avatar

зочин 2018-03-23 64.119.24.19

Англичууд улс төрийн асуудалд их хөнгөн ханддаг. Ганц жишээ гэвэл Иракийн асуудалд яаж хандлаа.
Далдагнахгүй газар далдагнаж өөр дээрээ гал дуудаж наад зах нь гэмгүй иргэдээ яаж хохироолоо…

Avatar

Зочин 2018-03-23 202.179.25.118

Англи хүний өнцлог биз

Avatar

zochin 2018-03-23 103.9.88.210

Oros bol ikh guren. Oros tuslaagui bol mongol hytadiin neg heseg shuu

Avatar

Зочин 2018-03-23 202.21.100.202

Бүдүүлэг Тэнэг иванууд тэгнээ, ер нь Европууд нийлж хандыг нь дарах хэрэгтэй.

Avatar

zochin 2018-03-23 49.0.152.66

amjihgui l bolovuu

Avatar

Зочин 2018-03-23 202.179.25.118

Орос хятад 2-г тэнэг бүдүүлэг л гэдэг юм билээ гэхдээ монголыг гүйцэхгүй байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж