Ньюс хөтөч: С.Баярцогт, С. Баярын асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: С.Баярцогт, С. Баярын асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: С.Баярцогт, С. Баярын асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 23

ХОТЫН ЦАГ АГААР

Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

Эрчим хүчний зохицуулах хорооноос Орон нутгийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөнийг Амгалан дулааны станц дээр зохион байгуулна. Холбоо барих утас 99115624

09.00

  • Цаг уур, орчны шинжилгээний газараас цаг уурын баярын өдрийг угтан "уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, гамшигт бэлэн байцгаая’ эрдэм шинжилгэний хурал цуошг хуралын танхимд болно. Холбоо барих утас: 99907223

  • Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт болно. Сургалт УБТЗ-ын Зорчигчийн Вагон Депо-ийн сургалтын танхимд болно. Холбоо барих утас: 99413120

  • “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн – 2018” ‘Корпорэйт Конвэйшн центр’-ийн 5 давхарт Улаанбаатар танхимд болно. Зөвлөгөөнд Сангийн яамны төлөөлөл, ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын газрын дарга нар оролцоно. Холбоо барих утас: 88873012

  • ЭМЯ, ОБЕГ, ЗӨСҮТ хамтран Зоонозын өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар ширээний дасгал сургуулилтыг ЭМЯ-ны 306 тоот өрөөнд зохион байгуулна. Дасгал сургуулилтын үед ОБЕГ, Завхан аймгийн шуурхай удирдлагын нэгжтэй цахимаар холбогдох юм. Холбоо барих утас:99718898 – Дулмаа 

  • Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц сэдвээр эрдэмтдийн зөвлөгөөн болно.

10.00

  • ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийг урьж уулзалт хийнэ. ‘Гадаадын ажиллах хүчний бодлого, чиглэл, авах арга хэмжээ’ сэдэвт уулзалт ‘Холлидэй инн’ зочид буудлын 19-р давхрын хурлын танхимд болох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, холбогдох албаныхан болон гадаадаас ажиллах хүч авч буй 80 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Холбоо барих утас: 91915340, 88844482, 99991923

  • НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А танхим хуралдана.

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Хүүхдийн эрхийн талаар, мөн одоогийн цаг үеийн асуудлаар ‘Ноён уулаа аварья’ ТББ, ‘Март8’ эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, ‘Оюунлаг монгол’ ТББ-уудаас хэвлэлийн хурал зарлалаа. 

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Багш нарын цалингаа нэмүүлье’ түр хороо нь ‘Эв санааны нэгдэл’ үйлдвэрчний эвлэлийн нэг жигүүр болсонтой холбогдуулан ‘Эв санааны нэгдэл’ үйлдвэрчний эвлэл, ‘Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл’ хамтран мэдээлэл хийнэ. 

12.00 

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Улсаа аварья’ ард түмний хөдөлгөөнөөс оффшор данстай С.Баярцогт, С.Баяр нарын оффшор дансан дахь мөнгийг ил болгох талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30

  • Мөнгөний Бодлогын Зөвлөл хуралдана. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг Монголбанкны төв байранд зохион байгуулна. Холбоо барих утас: 88118801, 91992520

14.00

  • МУИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгаа, хөгжлийн ажлын үр дүнд бий болсон “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp.) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй шинэ бүтээлд Монгол улсын Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патентийг МУИС-ийн нэр дээр олгосон. Иймд тус патентийг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох, монгол хүний онцлогт тохирсон, ургамлын гаралтай батганы эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУИС – Гарааны Эм Би Пи лаб ХХК-ийн хооронд патентийн лицензийн гэрээ байгуулна. Уг үйл ажиллагаа МУИС-ийн 1-р байранд болно. Холбоо барих утас: 99002019 

  • ‘Сүрьеэтэй тэмцэх өдөрлөг’ 14:00-17:00 цагуудын хооронд дараах сургуулиуд дээр зохиогдоно.

  1. АШУҮИС-н эко танхим. Холбоо барих утас:  Энхсайхан 89981001 
  •  “Флаш Моб” бүжгийн үзүүлбэр үзүүлэх
  •  “Бид нэг агаартай” баримтат киног үзүүлэх Хөгжөөнт тоглоом
  • АШУҮИС-ийн гадна талбайд явуулын рентген аппаратаар Цээжний рентген шинжилгээг хийж, 50 оюутанд үнэ төлбөргүй үйлчилнэ. Ханиалгах, ядарч сульдах, биеийн жин алдаад тураад байгаа оюутан хамрагдаарай. 

       2.  МУИС-н номын сангийн 2 давхарт: Холбоо барих утас: Бадамцэцэг 89101199

  • “Флаш Моб” бүжгийн үзүүлбэр үзүүлэх
  • “Бид нэг агаартай” баримтат киног үзүүлэх 
  • Хөгжөөнт тоглоом
  • Сүрьеэ өвчний талаар эмч зөвлөнө

       3. ШУТИС-н I байрны номын сангийн дэргэд: Холбоо барих утас Уянга 99205090 

  • “Флаш Моб” бүжгийн үзүүлбэр үзүүлэх
  • “Бид нэг агаартай” баримтат киног үзүүлэх 
  • Хөгжөөнт тоглоом
  • АШУҮИС-ийн гадна талбайд явуулын рентген аппаратаар Цээжний рентген шинжилгээг хийж, 50 оюутанд үнэ төлбөргүй үйлчилнэ. Ханиалгах, ядарч сульдах, биеийн жин алдаад тураад байгаа оюутан хамрагдаарай.

      4. Их Засаг ОУ-н Сургууль: Холбоо барих утас: Батбаяр 99999031 

  •  “Флаш Моб” бүжгийн үзүүлбэр үзүүлэх
  • “Бид нэг агаартай” баримтат киног үзүүлэх 
  • Хөгжөөнт тоглоом
  • Сүрьеэ өвчний талаар эмч зөвлөнө

14.30

  • БСШУСЯ, ЭМЯ-ний салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтдийн анхны том хэлэлцүүлэг МТҮП-ийн 3 давхарт болно. 2017 оны залуу эрдэмтэн грант хүртсэн 22 шилдэг судлаачдын дунд Нобелийн шагналтны лекцэнд Монголоо төлөөлж оролцоод ирсэн 2 эрдэмтэн аян замын үүцээ задална. Мөн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУА-ийн жинхэнэ гишүүн, эрдэмтэн профессорууд лекц зөвлөгөө өгч нүүр тулсан халуун уулзалт болно. Холбоо барих утас: 9665-6561

  • Нийтийн удирдлага ба тогтвортой хөгжил-Онолыг практикт нэвтрүүлэх нь сэдвийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөөн MУИС-ийн 5-р байрны 203 тоотод зохион байгуулагдана.Холбоо барих утас ‭94045052‬, ‭89175789

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1924.03.23 Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм батлагдав.

1973.03.23 БНХАУ, БНМАУ нь БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газрын эдийн засгийн төлөөлөгчдийн хэлэлцээрийн товч протокол, бүтээн байгуулалтанд туслах ажилчдын талаар зарим шийдээгүй асуудлыг хэрхэх тухай нот бичиг, Хятадын тал Монголын талын хүсэлтийг үндэслэн бүтээн босгох ажлын хүрээнд нэр бүхий долоон барилга байгууламжийг монголын талд тухайн үеийн ханшаар бодон шилжүүлэн өгөх тухай гэх мэт  баримтанд гарын үсэг зурав. 

1989.03.23-25 БНМАУ-ын ХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл тэргүүтэй ХЗЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д айлчлах замдаа БНХАУ-д айлчилсан бөгөөд БНХАУ-ын КЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Сун Дэфүтэй ажил хэргийн уулзалт хийв. 

2013.03.23-24 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй Европын холбооны төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж