”Outlook 2007”-г Гүүгл Аппс-д тохируулах

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

”Outlook 2007”-г Гүүгл Аппс-д тохируулах

Та өөрийн компани, байгуулагадаа вэб сайт хийлгээд, одоо бизнесийн үйл ажиллагаандаа и-мэйлийг ашиглах хүсэлтэй байгаа бол Гүүглийн Аппс үйлчилгээг сонгож болно. Энэхүү үйлчилгээ нь таньд 7GB хэмжээ бүхий 10 хүртэлх бизнес и-мэйл үнэгүй үүсгэн ашиглах боломжыг олгох бөгөөд сарын 5 доллар төлж энэхүү хязгаарлалтыг давж 25GB бүхий и-мэйл үүсгэх боломжтой байдаг. Манай вэб сайт хийдэг компаниуд бараг бүгд таны вэб сайт -ыг Гүүгл Аппст бүртгээд өгчихнө байх.

Энэ удаад хэрэв Гүүгл Аппс-ийн и-мэйл ашиглаж байгаа бол бидний хэрэглэж заншсан Аутлүүк програмыг хэрхэн тохируулж и-мэйл клиентээр ашиглахыг танилцуулъя.

1. Өөрийн Гүүгл и-мэйлийн тохируулга уруу орж POP тохируулгыг идэвхжүүлээд Save Changes товчыг дарж өөрчлөлтийг хадгална.

4. Choose E-mail Service цонх гарч ирэхэд нь Microsoft Exchange, POP3, IMAP, or HTTP сонголтыг идэвхжүүлээд Next дарна.

5. Дараагийн цонхонд доорх талбаруудыг зохих байдлаар бөглөнө.

Your Name: Таны явуулсан и-мэйлийн From талбарт гарч бусдад харагдан.
Email Address: Үүсгэсэн и-мэйл хаягыг бүтнээр нь оруулна. (yourmail@domain.mn).

Password: И-мэйл хаягны нууц үгийг оруулна.

Manually configure server settings or additional server types: энэ сонголтыг идэвхжүүлээд Next дарна.

6. Дараагийн цонхноос Internet E-mail сонголтыг сонгоод Next дарна.

7. Гарч ирсэн цонхонд Хэрэглэгчийн мэдээллийг нягтлаад доорх нэмэлт мэдээллийг оруулна.

Server Information

Account Type: POP3
Incoming mail server: pop.gmail.com
Outgoing mail server (SMTP): smtp.gmail.com

Logon Information

User Name: Өөрийн үүсгэсэн и-мэйл хаягыг оруулна.
Password: И-мэйлийнхээ нууц үгийг оруулна.
Require logon using Secure Password Authentication (SPA): Энэ тохируулгыг идэвхгүй хоосон орхино.

8. More Settings… товч дээр дарж Outgoing Server талбарыг идэвхжүүлнэ.

9. My outgoing server (SMTP) requires authentication сонголтыг идэвхжүүлээд Use same settings as my incoming mail server-ийг сонгоод Advanced талбарыг идэвхжүүл.

10. Incoming Server (POP3)-ийн доорх This server requires an encrypted connection (SSL) сонголтыг идэвхжүүлнэ.

11. Outgoing server (SMTP) талбарт 587 гэж оруулаад Use the following type of encrypted connection-ийн ард талын сонголтоос TLS сонголтыг сонгоод OK дарна.

12. Test Account Settings… товч дээр дарж тохируулга амжилттай эсэхийг шалгах бөгөөд “Congratulations! All tests completed successfully” хариу ирвэл амжилттай болсоныг илэрхийлнэ. Close товч дарж шалгах цонхыг хаана.

13. Next товч дарж дараа нь Finish дарж тохируулах үйлдлийг дуусгана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж