Хувцсаа угаахын өмнө өнгө болон материалаар нь ялгах нь мэдээжийн хэрэг бөгөөд хамгийн эмзэг нь нэхмэл болон торгон эдлэл байдаг билээ. Торгон эдлэлийг угаалгын машинд зөөлөн угаах ба гараар ч угааж болох бөгөөд усны температур 30 хэмээс ихгүй байж элдэв цайруулагч хэрэглэхгүй. Ангижруулагч болон зөөлрүүлэгч хэрэглэж болно. Гараар угаахдаа торгыг гараар үрэх, сойзоор сойздохыг хориглох ба 20-25 хэмийн бүлээн усаар зайлна. Ингэхдээ усандаа бага зэргийн уксус нэмж хийхэд өнгө сэргээдэг.
Холбоотой мэдээ