Гавьяа шагналыг цөөлнө хэмээн ОХУ-ын Соёлын сайд мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Гавьяа шагналыг цөөлнө хэмээн ОХУ-ын Соёлын сайд мэдэгдлээ

Гавьяа шагналыг цөөлнө хэмээн ОХУ-ын Соёлын сайд мэдэгдлээ

ОХУ-ын Соёлын яам цаашдаа гавьяа шагналын тоог цөөрүүлж, шагналын үнэ цэнийг дээшлүүлэх бодлого барьж байна хэмээн Соёлын сайд Владимир Мединский Лхагва гаригт /2018.03.21/ сэтгүүлчдэд хэллээ.

Энэ өдөр соёл, урлагийн салбарын зүтгэлтнүүдэд ээлжит шагнал гардуулах ёслол болсон юм. Кино найруулагч Андрей Кончаловский, Станислав Говорухин, Третьяковийн галерейн захирал Зельфира Трегулова, зохиолч Алексей Варламов нарын хүмүүс шагнал хүртсэн юм.

“Шагналын тоог цөөлөх бодлогыг барьж байна. Шагналын тоо цөөрснөөр уг шагналыг дагалдах мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэж, нөгөө талаар шагналын үнэ цэнийг өсгөж байна. Цаашид ч шагналын тоог цөөлнө” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж