Өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сартай энэ оны нэгдүгээр сарыг харьцуулахад оросуудын бодит орлого 4,4 хувь өссөнийг ОХУ-ын Статистикийн хороо лхагва гаригт /2018.03.21/ мэдээллээ.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар орос иргэдийн сарын дундаж цалин 39800 рубль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,1 хувиар өссөн гэсэн үг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ