Сүүлийн зургаан жилийн статистикаар ОХУ-ын эрчим хүчний хэрэглээ 3,8 хувиар өссөн гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ.
“Сүүлийн зургаан жилд эрчим хүчний хэрэглээ 3,8 хувь өссөн байна. Энэ нь жилдээ дунджаар нэг хувь орчим өссөн гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээ цаашид ч өсөх хандлагатай байгааг харгалзан ирээдүйн стратеги хөгжлөө боловсруулж байна” гэж Эрчим хүчний сайд хэллээ.
Цахилгаан дамжуулах сүлжээний осол гэмтэл зургаан жилийн хугацаанд 23 хувиар, цахилгаан станцуудын осол 15 хувиар буурчээ. Мөн сүүлийн таван жилд 30,9 ГВт-ийн хүчин чадал бүхий цахилгааны шинэ эх үүсвэрүүдийг байгуулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ