Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ | News.MN

Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

АНУ-ын Нью Йорк хотод алхаж байх зуураа тамхи татахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хотын зөвлөлийн гишүүн Петер Күүгийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нь явган зам дээрх дам тамхидалтыг зогсоох зорилготой гэнэ.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал хотын гудамжаар алхаж явахдаа тамхи татсан иргэн 50 ам.долларын торгууль төлөх ажээ.

Нью Йорк хотын олон нийтийн зарим газруудад тамхи татахыг хориглодог байна. Нью Йорк хотын  дарга асан Майкл Блүүмберг 2011 онд хотын олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон далайн эргүүдэд тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан. Түүнээс бүр өмнө 2003 онд Нью Йорк хот баар, ресторануудад тамхи татахыг хориглосон билээ.

Хуулийн төслийг санаачилсан хотын зөвлөлийн гишүүн Петер Күү  “Гудамжаар алхаж явахдаа өмнө тамхи татаж яваа хүний тамхины утаанд ханиалгах  тохиолдол байнга гардаг. Гудамжаар алхахдаа тамхи татаж яваа хүн ард нь алхаж яваа хүнийг тамхины утаагаар хордуулж байгаа гэдгээ ойлгох ёстой” гэжээ.

Эх сурвалж: TheGuardian

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-22 27.123.214.107

Хүрэлсүх сайдад хятадууд 4 тэрбум дойлуур бэлдсэн мань хүн хавханд орж зээлээд ирэх вий дээ тэр мөнгийг нь…оронд нь тэд юу нэхнэ гээч…

Avatar

ZOchin 2018-03-22 103.26.193.19

Яг зөв. Тэр хорт тамхиа татаж өөрийгөө хордуулахгүй, гартаа бариад яваад байдаг. Утаа нь гэж өмхий, үнэхээр дам хордолтонд өртөж байна. Бас болоогүй автобусны буудал эээр зогчихоод татаад байдаг. Манайд л хэрэгжүүлмээр юм байна даа !!!

Avatar

Mn 2018-03-22 106.102.128.151

Монголд хатуу чанга хууль хэрэгжээд эхлэх юм бол хүний эрх маань зөрчигдлөө гээд л солиорох новшийн ОРКУУД олон байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж