Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Нью Йорк хот тамхины тухай шинэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ

АНУ-ын Нью Йорк хотод алхаж байх зуураа тамхи татахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хотын зөвлөлийн гишүүн Петер Күүгийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нь явган зам дээрх дам тамхидалтыг зогсоох зорилготой гэнэ.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал хотын гудамжаар алхаж явахдаа тамхи татсан иргэн 50 ам.долларын торгууль төлөх ажээ.

Нью Йорк хотын олон нийтийн зарим газруудад тамхи татахыг хориглодог байна. Нью Йорк хотын  дарга асан Майкл Блүүмберг 2011 онд хотын олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон далайн эргүүдэд тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан. Түүнээс бүр өмнө 2003 онд Нью Йорк хот баар, ресторануудад тамхи татахыг хориглосон билээ.

Хуулийн төслийг санаачилсан хотын зөвлөлийн гишүүн Петер Күү  “Гудамжаар алхаж явахдаа өмнө тамхи татаж яваа хүний тамхины утаанд ханиалгах  тохиолдол байнга гардаг. Гудамжаар алхахдаа тамхи татаж яваа хүн ард нь алхаж яваа хүнийг тамхины утаагаар хордуулж байгаа гэдгээ ойлгох ёстой” гэжээ.

Эх сурвалж: TheGuardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж