Бөхийн өргөөнд бөхчүүд үймээн тарив

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн өргөөнд бөхчүүд үймээн тарив

Бөхийн өргөөнд бөхчүүд үймээн тарив

Монголын үндэсний бөхийн холбооноос “Их Эе” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл гурван шатны шүүхээс “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсныг өнөөдөр Шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид Р.Нямдоржид гардуулахыг хүсчээ. Энэхүү шийдвэрт “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй, тус холбооны тэргүүн Р.Нямдоржийг тамга, тэмдэг ашиглахыг хориглосон гэж заасан байна.

Шүүхийн гүйцэтгэх газрын албан хаагчид Р.Нямдоржид өөрийн биеэр гардуулж өгөхийг хүссэн ч дотогш нэвтрүүлээгүй байна. Ингээд цагдаагийн нэмэлт хүч гарган Бөхийн өргөөний урд талын хаалгыг эвдэн дотогш нэвтэрсэн ч ирэх даваа гаригт шийдвэрийг авахыг хүсчээ.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өчигдөр ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцон 2017 оны тавдугаар сард болсон ээлжит ‘Их Эе’ хурлыг хууль бус хуралдсан хэмээн үзэн мэдэгдсэн билээ. Х.Баянмөнх, Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан ээлжит бус ‘Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, УДШ-ийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдэж, баримтыг дэлгэсэн юм.

Энэхүү хурлаар холбооны тэргүүнээр Л.Чинбатыг томилоод байсан юм. ‘Гачуурт’-ын Л.Чинбатыг Монголын чөлөөт бөхийг холбоог элгээр нь хэвтүүлсэн, өнөөгийн хуваагдлын эхлэлийн тавьсан гэж МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан түүнд хандсан захидалдаа дурдсан. Монголын үндэсний бөхийн холбооноос “Их Эе” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Одоогоор Бөхийн өргөөнд төлөөлөгчдийн бүртгэл, мандат олгох үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ болохгүй юм байна.

Ийнхүү ‘Их Эе’-ийн сургаар үндэсний бөхчүүд хөдөлгөөнд орж, Бөхийн өргөөг булаацалдсан зодоон нь идэвхжиж эхэллээ.

Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж