
Хохирогчийн цогцсыг Далан давхарын ойролцоох жалганаас олжээ. Хохирогч долдугаар сарын 18-ны өдөр ажлаасаа харихаар явснаас хойш өчигдрийг хүртэл сураггүй байсан юм. Хэргийг шалгах явцад, удаан уулзаагүй байсан найзууд баярлаж, наргицгаасныг тогтоожээ. Хохирогч найзуудтайгаа наргисаар 05 цагийн үед гэртээ харихаар болсон гэнэ. Энэ үед түүнтэй хамт байсан таксины жолооч хүргэж өгөхөөр болсон бөгөөд замдаа бүсгүйн амийг хөнөөсөн нь энэ аж. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
А.Ариунгэрэл