Тайландад давхар автобус осолдож, 18 зорчигч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Тайландад давхар автобус осолдож, 18 зорчигч амиа алджээ

Тайландад давхар автобус осолдож, 18 зорчигч амиа алджээ

Тайландад давхар автобус замаас гарч, мод мөргөсний улмаас 18 хүн амиа алджээ. Осол өчигдөр (2018.03.21)орой Тайландын Нахон Ратчасима мужид болжээ. Давхар автобусанд амралтаас буцаж явсан 50 гаруй зорчигч байсан гэнэ.

Ослын улмаас 18 зорчигч газар дээрээ амиа алдсаны 12 нь эмэгтэй, таван эрэгтэй бас нэг хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн 28 хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.  Мод мөргөсөн автобус ослын улмаас хоёр хэсэгт хуваагдсан гэнэ. Шинжээчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд автобусны тоормосны систем гэнэт ажиллагаагүй болсон байж магадгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тайландын авто зам хамгийн их осол гардаг зам бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаас харахад жил бүр 24,000 осол бүртгэгддэг гэнэ.

Тайландын авто замын ослын тэн хагасыг мотоцикль, унадаг дугуйгаар зорчигчдын осол эзэлдэг бөгөөд жуулчид, цагаач ажилтнууд осол их гаргадаг ажээ.

Эх сурвалж: Agence France –Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж