ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Москва хотноо ажиллав | News.MN

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Москва хотноо ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Москва хотноо ажиллав

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Москва хотноо ажиллав

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын урилгаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нарын төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Москва хотноо ажиллаж, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын зэрэгцээ Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёвтай уулзав.

Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөгчид ажиглаж байгаа бөгөөд манай төлөөлөгчдийг Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёв хүлээн авч уулзав. Тэрээр тус улсын Төрийн Думын урилгыг хүлээн авч ирсэн УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд, сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, 2018 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардуулав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилга ирүүлсэнд болон ноён К.И.Косачёвыг их ажлын ачааллын хажуугаар цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд УИХ-аас төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.

УИХ-ын төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг Москва хотын Арбат дүүргийн санал хураах 1 дүгээр хэсэг, хаалтын үйл ажиллагааг санал хураах 4 дүгээр хэсэг дээр тус тус очиж ажигласан бөгөөд Москва хотын захын Коньково дүүргийн санал хураах 2224 дүгээр хэсэгт зочилж, санал хураах үйл явцтай танилцав.

Төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдрийн орой санал хураах хугацаа дууссаны дараа ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцов.

Эх сурвалж: ГХЯ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-22 103.57.92.159

Оросууд сонгуулиа хууль, журмаа хатуу бариад хийдэг. Ардчилалд эрх, хариуцлага яаж тэнцүү байхыг харуулдаг. Ажигласан юм бол авах, гээх юу байгаа талаар дуугарахгүй юм уу

Avatar

Zochin 2018-03-22 150.129.141.238

Sereg huchingui Orosiin songuuliig yamar songuuli geh be,zamdaa dairaldsan sereg huchinii teleelee olon jil hair naigui namnaad saadgui garch irsen

Avatar

Зочин 2018-03-22 27.123.214.107

Хүрэлсүх сайдад хятадууд 4 тэрбум дойлуур бэлдсэн мань хүн хавханд орж зээлээд ирэх вий дээ тэр мөнгийг нь…оронд нь тэд юу нэхнэ гээч…

Avatar

Зочин 2018-03-22 77.111.244.71

Delhiin hamgiin bohir songuuliig delhiin hamgiin avilgachin humuus ochij ajiglajee super onigoo! ha ha ha 😀

Avatar

иргэн 2018-03-22

Сонгууль болдгоороо болоод л өнгөрнө,тэд бидэн шиг заваардаг улс биш.

Avatar

zochin 2018-03-22 203.91.119.102

Лүндээжанцангийн наана суугаа бүргэд хамартай казак эр хэн бэ

Avatar

би 2018-03-22

орчуулаад яваан биш үү кк

Avatar

ЗОЧИН 2018-03-22 103.57.95.140

АЖИГЛАГЧААР ОЧСОН ЛҮНДЭЭЖАНЦАН , Л .БОЛДЫНХОО ХАР ХАЙРЦГИЙГ АВАХАА МАРТАВУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж