Баскониа плэй-оффын эрхээ хадгалж чадлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Баскониа плэй-оффын эрхээ хадгалж чадлаа

Баскониа плэй-оффын эрхээ хадгалж чадлаа

Сагсан бөмбөгийн Евролигийн 2017-2018 оны улирлын тойргийн тоглолт өндөрлөх шатандаа ороод байна. Багууд 27 тоглолт хийгээд байгаа бөгөөд улирал өндөрлөхөд 3 тойргийн тоглолт үлдсэн. 27-р тойргийн хүрээнд Испаний Баскониа баг талбайдаа Германы Брозе Бамберг багийг талбайдаа хүлээн авч 103-79 харьцаатай ялалт байгуулж улирлын 14 дэх ялалтаа байгуулж плэй-оффын эрхээ хадгалж чадсан байна.

Тус тоглолтонд Баскониа багаас гараанд гарч тоглосон Ж.Грейнжер 17 оноо, 3 самбар, 7 дамжуулалт, Я.Тимма 13 оноо, В.Пуарье 10 оноо, 5 самбар, 2 дамжуулалт өгсөн. Харин сэлгээнээс гарч тоглосон И.Диоп 16 оноо, Р.Бобуа 12 оноо, Т.Шенгелия 11 оноо авч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өрсөлдөгч Германы багаас гарааны тоглогчдоос Н.Зисис 17 оноо авсан ч бусад гарааны тоглогчид нь талбай дээр хангалттай сайн тоглож чадаагүй байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж