
Булган аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Засгийн газрын тогтоолыг үндэслэн “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн хэрэгжүүлэлтийг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт тус аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс болон агентлагийн дарга нараас гадна Орхон, Булган аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, мөн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “Булган Ундарга”, “Шинэ тэнгис”, “Булган гурил, тэжээл”, “Анар” компанийн захирал, ажил олгогч эздийн холбооны дарга нарыг оролцуулсан байна. Ажлын хэсэг “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг орон нутагтаа хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж төсөл хөтөлбөр, зээл тусламжид хамруулах замаар санхүүжүүлж байх боллоо.
А.Зул
Зочин 2011-08-17 182.160.33.203
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275