Хурандаа Гаддафийн хүү сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Хурандаа Гаддафийн хүү сонгуульд өрсөлдөнө

Хурандаа Гаддафийн хүү сонгуульд өрсөлдөнө

Ливийн хурандаа Муаммар Гаддафийг босогчид зэрлэгээр хөнөөснөөс хойш долоон жилийн дараа түүний  хүү Сайф Аль-Ислам энэ жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй талаар өмгөөлөгч нь “Russia Today”-д мэдээлсэн гэнэ. Ливийн жирийн ард иргэд НАТО-гийн тарьсан гай, гамшгийг арилгана гэж түүнд ихээхэн итгэл найдвар тавьж байгаа ажээ.

Гэвч эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн Ливийн улс төрийн нам, хүчин, бүлэглэлүүдийн тэмцэл тасрахгүй байгаа ийм үед ерөнхийлөгчийн сонгууль болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Сайф Аль-Ислам өнгөрсөн даваа гаригт  Ливийг чөлөөлөх ардын фронт (PFLL) намын гишүүний хувиар сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн байна.

Сайф Аль-Исламыг Сирийн иргэний дайны үеэр өдүүлсэн хэргийнх нь төлөө Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжилж байгаа боловч тэрбээр 2017 онд шоронгоос суллагдсан цагаасаа хойш хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Хэдийгээр Сайф Аль-Исламын хаана байгаа нь тодорхойгүй байгаа боловч Ливийг чөлөөлөх ардын фронт намын гишүүд болон өмгөөлөгчөөр дамжуулан сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгджээ.

2017 оны долдугаар сард Ливийн Триполи дахь НҮБ-ын дэмжлэгтэй Үндэсний нэгдлийн засгийн газар Парист болсон уулзалтын үеэр 2018 оны хоёрдугаар эхний хагаст бүх нийтийн сонгууль явуулахаар тохиролцсон.

Эх сурвалж: Russia Today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж