Ерөнхий сайд казах түмний Наурызын баярт оролцов | News.MN

Ерөнхий сайд казах түмний Наурызын баярт оролцов

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд казах түмний Наурызын баярт оролцов

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмэн хаврын баяр-Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн төв талбайд болсон Наурызын баярын нээлтэд оролцлоо.

Тэрээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа казах иргэддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Засгийн газрын өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгах болно гэв.

Казах түмэн шинэ ондоо эрүүл энх, амар түвшин байж, Ахтаан найрагчийн Агика бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг байж, амьдрал ахуй нь дэвжин дээшлэхийн ерөөл өргөлөө.

Баян-Өлгийчүүд хүн амын төрөлт нэмэгдсэн, малын тоо өссөн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэдийн хадгаламж өссөн, татварын орлого биелсэн зэрэг олон амжилтаар Хаврын баяр-Наурызын баяраа угтжээ.

Үндэсний хувцсаараа гоёсон казах түмэн эе эвийг эрхэмлэн, ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлэн золгож, домборын аялгуунд бүжгээ бүжин, ая дуугаа өргөж, хотол олноороо өргөн дэлгэр наадаж байна. Ерөнхий сайд мөн өдөр азай буурлын гэрт зочилж баяр хөөрийг нь хуваалцсаны дараа Увс аймгийг зорилоо.

Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засч, хотол олноороо баярлан цэнгэдэг байна.

Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг. Энэ баярыг ЮНЭСКО Олон улсын баяр болгож, Биет бус соёлын үнэт өвд бүртгэжээ. Монгол Улсын төр, засаг ч энэ баярт ач холбогдол өгч, өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр байх хууль батлан гаргасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-22 50.204.62.58

Хасагуудыг даврааж болохгуй 1990 онд Хасагууд НУБд биднийг тусгаар улс болгоно уу гэж орогдол огч байсныг санах тун. Бас Казастаны хасагууд оорсдийгоо Чингис Хааны Монголчууд одоогийн Халх Монголчууд манж гаралтай хумуус Чингисийн Монголчууд биш гэж ЗГын дэмжлэгтэй маш хучтэй сурталчилгааг хуучин ЗХУын орнуудад явуулаад 10 гаруй жил болж байна. Одоо тэд нар Монголын Нууц Товчоо хасагуудын бутээл гэдэгт бур мосон итэгсэн байгаа. Энэ лаларуудыг даврааж хэзээ ч болохгуй тэр Кахастанруу нь зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-22 37.210.51.59

Emee uugaarai balai balai yum yarij yawdag
galzuugin emlegin hurtsin tasgiin hulduu nuhur bna shv chi

Avatar

Зочин 2018-03-22 27.123.214.107

Хүрэлсүх сайдад хятадууд 4 тэрбум дойлуур бэлдсэн мань хүн хавханд орж зээлээд ирэх вий дээ тэр мөнгийг нь…оронд нь тэд юу нэхнэ гээч…

Avatar

Зочин 2018-03-22 202.131.243.162

энэ урвагч дүлзэн ухна яг юу шийдсэн юм вэ? микрофон, камер харахаараа эзэн болох жанхугаа дууриаж тагтуу пооз авч ганц нэг хүн загнах, ард түмний мөнгийг онгирч сагсуурч цацахаа асуудал шийдвэрлэнэ гэж ойлгоод байгаа юм биш биз дээ?

Avatar

ard 2018-03-22 49.0.149.72

Ajlaa harin ch zunduu hiij baigaa shuu. Uchnuun asuudal shiidlee. Odoo tom tom ajluud ni 3-6 jiliin daraa duusahaar mash tom buteen baiguulaltuud baina

Avatar

ард 2018-03-22 49.0.149.72

Хүрэлсүх казак түмнээ хүндэтгэн баяр хүргэх нь сайхан хэрэг байна.

Avatar

Зочин 2018-03-22 49.0.149.72

saihan temdegleh yumaa.. bayriin mend hurgey

Avatar

zochin 2018-03-22 49.0.149.72

Kazak ard irgeddee bayriin mend xvrgej baina.

Avatar

Мэргэдийн үг 2018-03-22 202.72.245.207

ХАРИН ХАА ОЧИЖ ЭНЭ ЛАЛУУД ЗӨВ ТЭМДЭГЛЭЭД БГАА НЬ ШҮҮ, МАНАЙД ХАВАР ОДОО Л ЭХЛЭДЭГ, ГЭТЭЛ БИД ӨМНӨД ХЯТАДЫН ЦАГЛАБРААР ХАВАР БОЛЛОО ГЭЖ ДҮН ӨВӨЛ ШИНЭ ЖИЛ-ЦАГААН САРАА ХИЙГЭЭД БАЙДАГ ИЙМ ТЭНЭГ УЛСЫН ҮЙЛС НЬ БАС Л БУРУУ ТИЙШЭЭ БАЙНАШҮҮ ДЭӨ ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ, ЕР НЬ ЗӨВ ЮМ НЭГ Ч АЛГА БҮГДИЙГ ЗАСЬЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж