Анахайм Дакс плэй-оффын байрлалаа баталгаажуулсаар

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Анахайм Дакс плэй-оффын байрлалаа баталгаажуулсаар

Анахайм Дакс плэй-оффын байрлалаа баталгаажуулсаар

Өрнөд бүсийн плэй-оффын эрхийн төлөө Сан-Хосе Шаркс, Лос-Анжелес багуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй Анахайм Дакс баг улирлын 38 дахь ялалтаа байгуулж 88 оноотой боллоо. Анахайм Даксчууд өнөө өглөө Калгари Флэймс багийн талбайд зочлон тоглож өрсөлдөгчөө 4-0 харьцаатай буулгаж авсан байна.

Тус тоглолтонд Анахайм Дакс багийн 37 настай ахмад хамгаалагч Ф.Бошемен 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бол Э.Коглиано, О.Кэйше болон Х.Линдхольм нар тус бүр 1 гоол оруулж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Анахайм Дакс багийн энэ хожил нь багийн 38 дахь ялалт болж байгаа бөгөөд 88 оноотойгоор Өрнөд бүсийн Номхон далайн дивизионы 3-рт бичигдэж байна. Үлдсэн 8 тоглолтоос эерэг үр дүн авч чадвал плэй-оффт шалгарах боломжтой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж