Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн улирлын тоглолт өндөрлөхөд багуудад 10 хүрэхгүй тоглолт үлдээд байна. Өнөө өглөө Массачусетс мужийн Бостон хотын Бостон Брюинс баг Сент-Луис Блюс багийн талбайд зочлон нэмэлт цагт 1-2 харьцаатай хожигдсон. Хэдийгээр тус тоглолтонд Бостон Брюинс баг нэмэлт цагт хожигдсон ч 1 оноо авч плэй-оффын эрхээ авлаа. Ингэснээр Бостон Брюинс баг энэ улиралд 100 оноо авч, плэй-оффын эрхээ авч буй 3 дахь баг болж байна.
Хоёр багийн эхний үед Харвардын их сургуулийн багаас Бостон Брюинс багт нэгдэж хэдхэн хоногийн өмнө 2 жилийн гэрээг үзэглээд байгаа Р.Донато гоол оруулж зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч тус тоглолтонд талбайн эзэн Сент-Луис Блюс багаас Ж.Шварц 3-р үе болон нэмэлт цагт тус бүр гоол оруулж багтаа ялалт авчирсан байна.
Б.БЯМБАБАЯР