“Их ЭЕ” тойрсон мэдэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

“Их ЭЕ” тойрсон мэдэгдлүүд

“Их ЭЕ” тойрсон мэдэгдлүүд

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их ЭЕ” ирэх бямба гаригт (2018.03.24) Бөхийн өргөөнд болохоор тов гараад байгаа. Энэ удаагийн “Их ЭЕ”-д 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 каан бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бол улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөлөл журмын дагуу сонгогдон оролцох журамтай аж. Мөн 21 аймгаас нийт 42 төлөөлөгч “Их ЭЕ”-ийн төлөөлөгчөөр оролцох бөгөөд эдгээр өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэлийн ажил явагдаж, хурлын бэлтгэл ажлыг бэлтгэн ажиллж байна. 

Монголын Үндэсний бөхийн холбооноос сүүлийн өдрүүдэд Л.Чинбат, Ж.Ганболд нарт хандсан ил захидлыг хүргүүлээд байгаа билээ. Учир нь 2017 оны тавдугаар сард Х.Баянмөнх , Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан “Ээлжит Их Эе” гэх цуглааныг хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэдгийг олон нийтэд тайлбарласаар байгаа юм.

Энэ удаагийн “Их ЭЕ” хуралдаанаар 1991 оноос хойш тус холбоог удирдаж байгаа Ц.Нямдорж нарын удирдлагууд ажлаа өгөх үү? эсвэл үргэлжлүүлэн ажиллахыг дэмжүүлэх үү гэдэг анхаарал татаж байгаа юм. Мөн сүүлийн үед гарсан допингийн асуудлаас болж, дөрвөн бөх хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байгаа зэрэг олон асуултын хариултыг “Их ЭЕ” өгөх үлдлээ.

Монголын Үндэсний бөхийн холбооноос Л.Чинбат, Ж.Ганболд нарт хандсан ил захидлыг ЭНД-с уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж