Өсвөрийн бөхчүүд Наран улсад

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бөхчүүд Наран улсад

Өсвөрийн бөхчүүд Наран улсад

Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Шизүока муж, Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд Японы Төвийн бүсийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж, “Алдартан” клубийн дасгалжуулагч Ц.Мандалсүрэн нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор Наран улсад очоод байна. 32 дахь удаагийн тэмцээн энэ сарын ирэх амралтын өдрүүдэд (III.24-25) болох бөгөөд “Алдартан” клубийн тамирчин А.Түвшинтөр хөвгүүдийн 1-2 ангийн 28 кг-ын жинд, Баянхонгор аймгийн тамирчин Н.Түмэннаст 5-6 ангийн 32 кг-д, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Маралгоо охидын 3-4 ангийн 32 кг-д, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Мөнгөнтуул, “Алдартан” клубийн тамирчин С.Энэрэл 5-6 ангийн 30 кг-д, “Хөх эрчис” клубийн М.Оюунжаргал 5-6 ангийн 34 кг-д хүч үзнэ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж