Францын экс ерөнхийлөгчийг Гаддафигаас мөнгө авсан хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Францын экс ерөнхийлөгчийг Гаддафигаас мөнгө авсан хэргээр шалгаж байна

Францын экс ерөнхийлөгчийг Гаддафигаас мөнгө авсан хэргээр шалгаж байна

Францын ерөнхийлөгч асан Никола Саркозиг сонгуулийн кампанит ажилдаа Ливийн хурандаа агсан Муаммар Гаддафигаас мөнгө авсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Никола Саркозиг Ливийн улсын сангийн хөрөнгө болон авлигын мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа хууль бус аргаар санхүүжүүлсэн гэж буруутгажээ. Саркозигоос өчигдөр 2007 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хууль бус санхүүжилттэй холбоотой асуудлаар байцаалт авчээ. Харин 63 настай экс ерөнхийлөгч өөрийгөө хууль зөрчөөгүй гэж мэдүүлсэн байна. Байцаалтын үеэр Саркози “Ливийн зарим босогчид 2011 онд Гаддафийн дэглэмийг унагасан бүх нийтийн бослого хөдөлгөөний үеэр Францын байлдааны бөмбөгдөгч онгоцнууд илгээсний өшөөг надаас авах гэж буй нь энэ” хэмээн тайлбарласан гэнэ.

Төвийн – барууны үзэл баримтлалтай Никола Саркози 2012 онд сонгуульд өрсөлдсөн боловч социалист Франсуа Олландад ялагдсан юм.

Ерөнхийлөгч асан Никола Саркози сонгуулийн кампанит ажлаа Ливийн хурандаа агсан Муаммар Гаддафийн мөнгөөр хууль бус аргаар санхүүжүүлсэн гэх энэ хэргийг Францад 2013 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа ажээ.

Энэ хэрэгт холбогдуулан Саркозигийн засгийн газрын нэгэн сайдыг өнгөрсөн мягмар гаригт мөн байцаалтад дуудсан байна.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж