
Завхан аймгийн Улиастай сумын малчид “Бид Монголоороо гоёдог малчид” гэсэн уриатай өдөрлөг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Энэ өдөрлөгийн үеэр бөхийн барилдаан, их насны морь, унага, соёолон насны морины уралдаан, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, малчдын ур чадвар, хос морьтон, цоллооч шалгаруулах тэмцээнүүд болж өндөр ашиг шимт малын үзэсгэлэн зэрэг үзэж сонирхох зүйл олонтой бэсрэг наадам боллоо. Мөн үеэр Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар дөрвөн малчин шагнуулж, 20 малчин сумын тэргүүний малчнаар тодорсон юм. Завхан аймгийн төв Улиастай сум хэдийгээр хот суурин газар ч, олон мал, малчидтай бөгөөд өвөлжөө бууцгүйн улмаас малчид өөр сумын нутгаар өвөлжиж хаварждаг аж. Тэдгээр малчдадаа зориулан малчдын өдөрлөгийг хоёр дахь жилдээ Улиастай сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулжээ.
А.Зул
Зочин 2011-08-17 182.160.33.203
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275