Яг одоо таны хүүхэд ямар нэвтрүүлэг үзэж байна вэ? Та энэ асуултад эргэлзээгүйгээр хариулж чадах уу. Таны хүүхэд хүүхэлдэйн киноноос өөр мэдээлэл, мэдлэг авчих нэвтрүүлэг үзэж чадаж байгаа юу? Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар монгол хүүхдүүд ажлын өдөр 2.36 цаг, амралтын өдөр 3.23 цаг зурагт үздэг аж. Ингэхдээ 18.00-24.00 цагийн хооронд зурагт үздэг гэнэ. Тиймээс монгол хүүхдүүд насанд хүрэгчидтэй ижил цагт, ижил хугацаанд зурагт үздэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг кино, үздэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, яг одоо таны хүүхдийн үзэж байгаа нэвтрүүлэг тэдэнд сөрөг нөлөөтэй байж болох гэнэ.
Хүүхэд өдөрт хоёроос илүү цаг зурагт үзэж болохгүй
Хүүхэд өдөрт хоёр цагаас илүү зурагт үзэж болохгүйг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл монгол хүүхдүүд олон цагаар зурагт үзэж байна. Зурагт их үзэх нь тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг гэж япон эрдэмтэд судалгаагаар баталсан байдаг. Хүүхдэд аливаа зүйлд шүүлтүүр хийх чадвар суугаагүй байдаг. Тиймээс үзэж харж байгаа зүйлээ шууд тусгадаг. Зохимжгүй кино, нэвтрүүлэг үзсэнээр хүүхэд түрэмгий, догшин зантай болох эсвэл хүрээлэн буй орчноосоо айдаг болох, эрт бэлгийн харилцаанд орох зэрэг өөрчлөлт илэрдэг аж.
Стандарт биелүүлдэг телевиз Монголд байдаггүй
Тиймээс хүүхдийн насанд тохирсон нэвтрүүлэг үзүүлэх нь чухал байгаа юм. Тухайн кино, нэвтрүүлгийн тэмдэглэгээ дээр заасанд тохироогүй нэвтрүүлэг гаргаж байгаа тохиолдолд гомдол гаргах боломжтой байдаг юм байна. Гэтэл Монголд энэ нь тэр бүр үйлчилдэггүй аж. “18+” гэсэн тэмдэглэгээтэй кино, нэвтрүүлгийг 22.00 цагаас хойш гаргах ёстой ч тус нэвтрүүлгийн давталтыг өглөө, өдөр гаргах зэрэг зөрчил тогтмол илэрдэг.
Стандартын дагуу өргөн нэвтрүүлгийг бага насных, өсвөр насных, насанд хүрэгчид, бүх насныханд зориулсан зэргээр тав ангилдаг. Гэвч энэ стандартыг биелүүлдэг телевиз Монголд байдаггүй. Учир нь Монгол Улсын хуульд зохисгүй контентыг хязгаарласан зүйл заалт байдаг ч хэн тогтоох нь тодорхойгүй байдаг юм байна. Тиймээс телевизүүд хүүхэд хамгаалах чиглэлээр гомдол хүлээн авч, түүнийг барагдуулдаг байх шаардлагатай байгаа юм.
Монгол Улсад 169 телевиз бий ч хүүхдэд зориулсан суваг нь зөвхөн “Dream box”. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 3-4 телевизээс бусад нь хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлэггүй гэж үнэлэгджээ. Түүнчлэн телевизүүд сард дунджаар 18 цагийн хүүхдийн нэвтрүүлэг, 21 цагийн хүүхэлдэйн кино гаргадаг бөгөөд хүүхэлдэйн киноны 96 хувь нь гадаадынх байдаг аж.
@@@ 2018-03-22 202.21.106.131
Ёостой үнэн.Хүүхдийн кино ч гэж байхаан болисон.Улс төр.авгай нарын бөгсөө ухсан хэрүүл,факин кореа сериал үнэн л@л@р байна дөө.СТ@ гэж.
Зочин 2018-03-22 182.160.3.213
Монгол хүүхдүүдээ үндэснийх нь соёл уламжлалыг танин мэдүүлэхийн тулд үндэсний контент бэлтгэх бодлого хийгээд санхүүгийн боломжтой байх хэрэгтэй. ХХЗХороо хяналтаа тавиач.
zss 2018-03-22 219.142.99.4
Стандарт тогтоогоод ажиллах хэрэгтэй. Чадахгүй бол зах зээлийн хуулиар хаалгаа барьдгийм бгаа биз. Үнэн л юм бичиж
зочин 2018-03-22 202.70.42.102
Хүүхдийн нэвтрүүлэг хийхэд тухайн байгууллагад ямар ч ашиг байдаггүй. Тиймээс ямар нэгэн продакшн, тв-үүд томчуудад зориулсан кино, нэвтрүүлэг хийхийг илүүд үздэг. Тиймээс улсаас үүүнд ханхаарч, санхуужилт гарган хүүхдийн сайн нэвтрүүлэг, кинотой болох хэрэгтэй байгаа юм. Гарч байгаа хүүхэлдэйн кино нь дандаа л гаднынх байдаг шдээ. Үндэсний уламжлалыг харуулсан сургамжтай, сайн кинотой болох хэрэгтэй ш дээ.
зочин 2018-03-22 202.70.42.102
хүүхдүүдэд үзүүлэх олигтой нэвтрүүлэг байдаггүй. Үндэсний тв хүртэл арай өөр байж болохоор л юм байгаа.. Даанч хувийн тв-ээс ялгардаггүй.
Зочин 2018-03-22 27.123.214.110
Huuhduud hamgiin ih TV uzej bga getel Mongold huuhdiin dream gej huuhed uzeh durgui 1 suvagt. Uneheer hangaltgui
иргэн 2018-03-22 202.70.42.102
улсаас анхаарах хэрэгтэй байгаа юм даа. Үндэсний тв нь хүртэл их хойрог байдаг шдээ. Хүүхэд гэдэг үзэгчийг үл хайхардаг.
зочин 2018-03-22 202.70.42.102
хүүхдэд зориулсан нэвтрүүлэг үнэхээр хомс байдаг шүү
Физикийн багш 2018-03-22 182.160.0.126
Ямар ч хувийн телевиз дээр очоод яаж өндөр болох, хараагаа сайжруулах арга зааж өгье гэхэд ямар ч хувийн телевикийн ажилтнууд манайх ашгийн төлөө байгууллага болохоос буяны байгууллага биш гэж хариулдаг. Тэгсан мөртлөө хүн алсан гэмт хэрэгтнийг сурталчлахдаа сайна
Бек 2018-03-22 202.9.43.116
ХХЗХороо дүрэм журмаа боловсронгуй болгох хэрэгтэй.ТВ-үүдэд тавих цензурыг өндөрсгөх шаардлагатай.Нэвтрүүлэг явуулах эрхтэй ч гэлээ бусдын эрх ашиг, ёс зүйг хүндлэх ёстой. Ардчилалын зарчимыг эрх чөлөөгөөр төсөөлж болохгй шүү дээ.