Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд уяачдын дунд нээлттэй уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалт маргааш (2018.03.23) Улаанбаатар төмөр замын Дуу бүжгийн чуулгын танхимд 17.30 цагаас болох юм байна. Уулзалтаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийх саналыг авахаар болжээ.
Дашрамд дуулгахад, ‘Дүнжингарав 2018’ төвийн бүсийн хурдан морины уралдаан маргаантай болсон талаар зохион байгуулагчид мэдээлэл хийсэн. Удахгүй Морин, спорт уяачдын холбооны гишүүдийн хурал болж, энэхүү уралдааныг дүгнэн ярилцах юм байна.
Ч.БОЛ
Зочин 2018-03-22 66.181.186.137
ЭЦЭГ ЭХҮҮД Ч БАС УЧИР ИХ БИЙ МӨНГӨНИЙ СУРАГ ДУУЛААД ……..
Уншигч 2018-03-22 150.129.143.227
Хөдөөний уяачид өөрсдөө хүүхдүүдээ уралдаанд хурдны морь унуулах дургүй байгаа шүүдээ. Иймд бага насны хүүхэд байтугай хүүхэд унуулахаа хориглож, насанд хүрсэн хүнийг унуулж байхаар хуулиа тогтоо.Ямарч ээж, аав хүүхдээрээ бүү тогло.Хүүхэд эрүүл орчинд өсөн торних, сурч хүмүүжих, амьдрахад нь хэн ч халдах албадах, мөнгөний золиос болгох эрхгүй г сануулах хууль хэрэгтэй байна.