Залуу уяачид нээлттэй хурлыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Залуу уяачид нээлттэй хурлыг зохион байгуулна

Залуу уяачид нээлттэй хурлыг зохион байгуулна

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд уяачдын дунд нээлттэй уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалт маргааш (2018.03.23) Улаанбаатар төмөр замын Дуу бүжгийн чуулгын танхимд 17.30 цагаас болох юм байна. Уулзалтаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийх саналыг авахаар болжээ. 

Дашрамд дуулгахад, ‘Дүнжингарав 2018’ төвийн бүсийн хурдан морины уралдаан маргаантай болсон талаар зохион байгуулагчид мэдээлэл хийсэн. Удахгүй Морин, спорт уяачдын холбооны гишүүдийн хурал болж, энэхүү уралдааныг дүгнэн ярилцах юм байна. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж