Савангийн дуурьт хошуурсан балчир нас | News.MN

Савангийн дуурьт хошуурсан балчир нас

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Савангийн дуурьт хошуурсан балчир нас

Савангийн дуурьт хошуурсан балчир нас

Хааяа нэг амралтын өдөр хүүхдээ салхинд гаргаж, кино үзүүлэхийг эс тооцвол урлагаар дамжуулан хүн болгох боловсролын арга барил эцэг эхэд ч, төрд ч алга.

Энэ улсын ирээдүй болсон өсвөр үе өнөөдөр телевизүүдийн өдөр, шөнөгүй “цацах” киноноос алаан хядаан, хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодисыг хэрхэн хэрэглэдэг тухай л үзэж, хүмүүжиж байна.

Хайр дурлалын тухай өгүүлэх савангийн дууриуд гарах ч өс хонзонгийн сэдэл нь давамгайлна. Ямар аргаар өрсөлдөгчөө буулган авч, өшөө хорслоо тайлж буйг үргэлжилсэн энэхүү урт кино л харуулна. Үндэсний контент нь мөн дээрдэх юмгүй. Орилоон чарлаан, хэрүүл, зодоон, архидалт.  

Ийм юм үзүүлж, өсөж өндийлгөчихөөд “Сайн хүн болно шүү” гэж зааж сургах нь үнэндээ бол эмгэнэл.  Мөн ийм юм үзүүлчхээд соёлтой байсангүй гэж аашлах нь бас л өрөөсгөл юм.

Хүүхэд юу үзнэ, түүнийгээ л дагаж дууриадаг. Одоо нийгмээ урагшлуулъя, хүүхдээр хүн хийе гэвэл балчир наснаас нь урлагийн боловсрол л олгох хэрэгтэй байна.

Үүнд төрд тусгайлсан бодлого боловсруулж, эцэг, эхчүүд ч мөн үүрэг хүлээх шаардлага байна.

Бүгдийг төр үүрэх ёсгүй. Өнөөдөр театрт сонгодог урлаг, жүжиг үзэж байгаа үзэгчид соёлгүй бүдүүлэг авир гаргах болсон тухай шүүмжлэл бол хүнээ бэлдээгүй, төлөвшөөгүйтэй л холбоотой.

Ажил гэсээр хүүхдээ мартсан эцэг, эхчүүд өнөөдөр амралтынхаа нэг өдрийг хүүхэддээ зарцуулах цаг нь болжээ.

Төр ч хүүхдэд үзүүлэх үзвэр, үйлчилгээг бий болгоё. Шалгуур тавъя. Хүнээ мөн бэлтгэхэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургах бодлоготой болъё. Дуу хөгжим, дүрслэх урлагаар урлаг гоо зүйг хэмждэг өнөөдрийн сургалтын арга барил цаг үеэсээ хоцрогдож байгааг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой болов уу.

Хэдэн жилийн өмнө дуурийн нэгэн эрхэм “Үзэгчдийн соёл олон зүйлээс шалтгаална. Энэ бол бүх нийтийн үйлс. Зөв­хөн нэг театр юм уу, урлагийн байгууллага ший­дэхгүй. Соёлгүй үзэгч, муу уран бүтээлч гэж бай­даггүй. Хүнд гэр бүл, найз нөхөд, ажил гэх мэт орчин нөлөөлдөг юм” гэж хэлсэн нь өнөөдөр бодит үнэнд хамгийн ойр тусаж байна.

Нийгмээ өнөөдрийнхөөс илүү урагшлуулж, хөгжүүлэх нэг гол хэмжүүр бол хүнээ боловсруулах. Хүнээ боловсруулахад төлөвшүүлэхэд урлагийн боловсрол хамгаас чухал. Урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар болох хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх нөлөө ямар ч цаг үед өөрчлөгдөөгүй.

Харин манай телевизүүдийн дэлгэц, хошин урлагийн тайзнаа амьдралын хар бараан үзэгдлүүд агуулга, хэлбэрээрээ амилаад, түүн рүү нийгмээрээ хошуураад байгаа нь бодлогогүй, хүнээ бэлтгээгүйтэй л холбоотой.

Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү.

Г.ХОРОЛ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2018-03-22 122.201.22.93

Manai hoshin urlsgiinhan gej yostoi uursduu " hoshin shog " boltson yum bnaa, ichmeer.
Tegeed bas teriig ni uzeed, ineegeed bdg " shog " uzegchid bas ih baihiin, keke.
Gadnii hoshin urlag bol uneheer urlagiin 1 turul baij , huniig ineelgeh buyu hund yum boduulah 2 utgaaraa baij chaddag yum.
Bas kino b, arai l tuvshin muu bnaa.
Nairagch ni uu? Zohiol ni uu? Medkui. Ene 2 ni taaruu bolohoor jujigchin ni buur l door baina.
Tegeed undesnii geh oligtoi content baihgui bolohoor urlag, uran saihnaar ulsuj tsangaj b. Jinhene urlagaar shuu !!!! Ertnii heden kino l b da, uzeh yum gej…

Avatar

Зочин 2018-03-22 27.123.214.113

Huuhed baitugai manai avgai tanigdahiin argagui bolchihood baina. Mingol tv deer garaad baigaa so kinog uzeed l baidag yum. Haaya harahaar buun heruul uruul uzen yadalt yavuulga horlol baih yum. Odoo manai avgai yag tiim zantai hun bolgoniig doosh m hiisen nidlaa ineecheed daraa n muulj yavdag ashig harsan suvdag humsug zangidsan uuruusuu uur yug ch toohgui hun bolchihson baih yum

Avatar

Зочин 2018-03-22 202.9.44.71

хамгийн чухал юм бичсэн байна баярлалаа

Avatar

иргэн 2018-03-22 202.179.24.83

Зөв зүйлийг хөндөж бичсэн байна, сэтгүүлчид баярлалаа. Доройтсон ялзарсан нийгэмд хошин урлаг ихээр хөгждөг гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх, өнөөдөр энэ олон тв-н сувгуудаар дээд доод давхаргын дэндүү зөрүүтэй амьдрал, амьдралд бодит байдал дээр барагтай бол биелдэггүй үлгэрийн хайр дурлал, өш хонзон, дээд доод давхаргын хэрүүл, гудамжны амьдрал, архи, хар тамхийг сурталчилсан солонгос сериал нэг бол өөрсдийгөө доромжилсон ямар ч зохиол найруулга байхгүй хараар жүжиглэсэн хоүин шогууд гэх мэт зүйлс л гарч байна. Хүүхдүүдээ бид эхлээд хүн болгох хэрэгтэй, хүмүүнлэг энэрэнгүй, соёлтой, эх эцэг, эх байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, дараа нь тэр өндөр боловсролоо сургах хэрэгтэй байх.

Avatar

Ganaa 2018-03-22 66.181.182.15

Гоо сайхантай мантай л байнштээ. Ажил, түгжрэл, хам хум хоол хийлт, дундуур нь савангийн дуурь үзэлт, унталт гэсэн горимоор явж байна шүүдээ 90%. Хуучны ч гунигтай номнууд яаж одоогийн залуусын сонирхолыг татах вэ? Ийм л орчин цаг шүүдээ.

Avatar

sandag 2018-03-22 219.142.99.2

news.mn ovoodoo. naad chin chuhal ajil shuu

Avatar

Мэдэхгүй юмаар бусдыг бүү сургамжил даа дүү минь 2018-03-22 202.72.245.207

ЭНЭ БҮГД ЧИНЬ ОДОО ЦАГИЙН Л ӨНГӨ ШҮҮ ДЭЭ, ТЭРИЙГ ҮЗЭЭД ТЭНЭГ ХАРГИС БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ, ТЭРНЭЭС ДООР ЗҮЙЛ ХОРВООГООР НЭГ БАЙНА, МЭДЭЭЛЛИЙН ЭНЭ ИХ УРСГАЛД ХӨЛӨӨ ЗӨВ ОЛОХОД ЭЦЭГ ЭХ Л ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙ, СУРГУУЛИЙН БАГШ 60-70 ХҮҮХЭДТЭЙ ХЭТ АЧААЛАЛТАЙ ХҮҮХЭД НЭГ БҮРТ ХҮРЧ ЧАДАХГҮЙ, ТЭГЭХЭЭР ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШНЭЭС ШАЛТГААЛНА, ЭНЭ БОЛ УРТ ХУГАЦААНД БҮРЭЛДДЭГ ЭД ДЭЭ,

Avatar

Зочин 2018-03-22 203.91.119.102

Хошин урлаг гэдгийг манайхан буруу л ойлгоод байна. Бусад газар бол сонгодог урлагт тооцдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж