Парламентын танхимд нулимс асгаруулагч хий тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Парламентын танхимд нулимс асгаруулагч хий тавьжээ

Парламентын танхимд нулимс асгаруулагч хий тавьжээ

Косовогийн парламентын чуулганы хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүд канистертай нулимс асгаруулагч хий тавьжээ. Сөрөг хүчний намын гишүүд хөрш Монтенегро улстай хилийн хэлэлцээ байгуулах тухай хуулийн төсөлд саад хийх зорилгоор ийм алхам хийсэн гэнэ.

Парламентын чуулганы танхимд нулимс асгаруулагч хий дэгдэж эхлэхэд гишүүд нүд, амаа даран, танхимаас гарцгаасан байна. Парламентын танхимд нулимс асгаруулагч хий тавьсан энэ явдлыг нэгэн гишүүн гар утсаараа видео бичлэг хийн, нийгмийн цахим сүлжээнд тавьсан байна.

Нулимс асгаруулагч хийтэй канистер танхимд оруулж ирсэн хүнийг сөрөг хүчний намын гишүүн байсан гэж Косовогийн парламентын дэд дарга мэдэгдсэн байна.  Тэрбээр мэдэгдэлдээ “Сөрөг хүчний зүгээс эсэргүүцэл гарсан ч бид Монтегро улстай хилийн хэлэлцээ байгуулах тухай хуулийн төслийг батлах болно. Бид популизм, хүчирхийлэлд бууж өгөхгүй. Энэ хуулийн төсөл манай улсын тусгаар байдлыг хамгаалж, Европын интеграцчилалд нэгдэх замыг нээж өгнө” хэмээн мэдэгджээ.

Косовогийн эрх баригч нам энэхүү хуулийн төсөл нь тус улсын иргэдийг Европын холбооны улсууд руу визгүй нэвтэрдэг болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа ажээ.

Харин сөрөг хүчний намынхан энэхүү хэлэлцээний дүнд  Косовогийн 48,000 км 2  нутаг дэвсгэр Монтенегрогийн талд шилжинэ гэж эсэргүүцэж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж