Өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг дахин үнэлэх нь

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг дахин үнэлэх нь

Өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг дахин үнэлэх нь

ЯМАШИТА МАМОРУ

/Төслийн ахлах зөвлөх/

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр, Япон улсын өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал буюу цалингийн итгэлцүүрийн тухай танилцуулахаар бэлтгэлээ.

Юуны өмнө та анх авч байсан цалингаа нэг бодоод үзээрэй. Бидний аав ээжийн үеийн цалин биднийхээс тэс өөр. Жишээ нь, Японд сарын цалин 1976 онд 94.300 иен байсан бол 1995 онд 194.200 болж хоёр дахин нэмэгдсэн байдаг. Тиймээс төлж байсан шимтгэлийн хэмжээ нь ч өөр өөр. Тухайлбал, шимтгэлийг 10 хувь гэж үзвэл 1976 онд сард 9430 иен, 1995 онд 19420 иений шимтгэл төлж байсан гэсэн үг. Энэ мөнгийг тэр хэвээр нь тооцож тэтгэвэр тогтоовол юу болох вэ. Мэдээж 1976 болон1995 онд шинээр ажилд орсон залуусын мэдлэг, ур чадварт ялгаа бараг байхгүй ч тэр үеийн цалингийн хэмжээгээр тэтгэвэр бодвол одоогийн мөнгөний үнэ цэнээс хамаагүй багаар тогтох нь ойлгомжтой.

Үүнээс сэргийлж Японд, төлсөн шимтгэлийг өнөөгийн мөнгөний ханшид хөрвүүлэн тооцдог. Өөрөөр хэлбэл 1976 оны цалинг 1995 оныхтой адилхан үнэ цэнэтэй болгож тооцно гэсэн үг. Ингэснээр 40 жилийн өмнөх мөнгөний үнэ цэнийг өнөөгийн үнэд шилжүүлж, тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно.

Тэтгэврийн даатгалын систем нь урт хугацаанд үргэлжилдэг үйл ажиллагаа тул энэ хугацаан дахь аливаа нөлөөллүүдийг сайтар бодолцох шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж