Салбарын ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Салбарын ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

Салбарын ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2018-2020 оны хамтын хэлэлцээрийг өчигдөр /2018.03.21/ талууд үзэглэлээ. Энэхүү хэлэлцээр нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зохистой шийдвэрлэх зорилготой. Мөн ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн, ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цалингийн сүлжээ, зэрэглэлийг шинэчлэн боловсруулж, салбартаа тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн малчдыг нийгмийн даатгалд хамруулж, тариаланчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.

Хэлэлцээрт, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат, Үйлдвэрлэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батчулуун нар гарын үсэг зурсан юм. Мөн ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нар болон байгаль орчны ажилтан, тариаланчид, арьс шир, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, албан бус хэвшлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга хэлэлцээрт нэгдлээ. Ийнхүү хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавьж, явцыг жилд 1 удаа хамтарсан хурлаараа дүгнэхээр болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж