Германы хосууд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Германы хосууд тэргүүлж байна

Германы хосууд тэргүүлж байна

Уран гулгалтын дэлхийн аваргын хосын төрлийн богино үзүүлбэрийн дүн гарлаа. Богино үзүүлбэрийг Пёнчаны олимпийн аварга Германы хосууд болох Алёна Савченко болон Бруно Массо нар 82.98 оноогоор тэргүүлжээ. Түүний араас Оросын Е.Тарасова болон В.Морозов, Францын В.Жеймс, М.Сипре нар удаалж байна.

Германы хос /Алёна Савченко болон Бруно Массо/

Хосын төрөлд нийт 28 хос өрсөлдөж байгаагаас 16 хос дараагийн шат болох чөлөөт үзүүлбэрт шалгараад байна. Энэ удаагийн дэлхийн аваргыг Пёнчаны олимпийн мөнгөн медалийн эзэн Хятадын Суй Венжин болон Хан Чон нар өнжиж байгаа. Учир нь Хятадын хосын тамирчин Суй Венжин хөлний бэртэлтэй байгаа ажээ. Мөн Пёнчаны олимпийн хүрэл медальт Канадын хосууд болох М.Дюамель, Э.Рэдфорд нар зодог тайлсан юм. Иймд алтан медалийн төлөө Германы хосуудтай энэ жилийн Европын аваргууд болох Оросын Е.Тарасова, В.Морозов нар өрсөлдөх магадлал хамгийн өндөр. Богино үзүүлбэртээ Герман болон Оросын хосууд хоюулаа 80-аас дээш оноо авсан байгаа бол 3-р байранд байгаа Францын хос 75.32 оноотой байна.

ОХУ-ын хос /Е.Тарасова, В.Морозо/

Францын хос

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж